ДЭЛХИЙ

Италийн Ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ

Италийн Ерөнхий сайд Марио Драги албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ. Тус улсын Сенат өчигдөр /VII.14/ Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад эрх баригч эвсэлд багтдаг Таван од хөдөлгөөн нам эс үйлдэл гаргаж энэхүү санал хураалтад оролцоогүй юм байна. Тиймээс Марио Драги Засгийн газар байгуулагдах гол үндэслэл болох, эвсэлд багтсан намуудын хооронд итгэлцэл үгүй болсон гэдэг шалтгаанаар огцрох хүсэлт гаргажээ.

Тэрээр огцрох өргөдлөө эхлээд Засгийн газрын хуралдааны үеэр танхимынхаа сайд нарт танилцуулаад дараа нь Ерөнхийлөгчид хүргүүлсэн аж. Харин Ерөнхийлөгч Сержо Маттарелле одоогоор Ерөнхий сайдын хүсэлтийг ёсчлоогүй, Парламентад үг хэлж, үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар төсөөлөл өгөхийг хүссэн гэнэ.

Италийн Засгийн газрыг өдгөө тэргүүлж буй Марио Драги бол Европын Төв банкны тэргүүн байсан, Европын холбоо талдаа хүн бөгөөд Киевийг тууштай дэмжигч юм. Харин эвслийг бүрдүүлэгч Таван од хөдөлгөөн намын тухайд Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцдэгээс болж эвслийн бусад намуудтайгаа бодлого зөрөөд байгаа юм. Энэ зөрүүнээс болоод Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо Таван од хөдөлгөөн намаасаа гарч байв.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-07-15 11:37

italin said ogtsroh hend hamaatain

Зочин
Зочин
2022-07-15 12:02

Украйныг зэвсэглэж санхүүжүүлсэнээс болж болгарын засгийн газар огцров. Британийн ерөнхий сайд огцров.Одоо ит�##�ийн ерөнхий сайд огцорч байна.дараагийн огцорох хүн Шольц байх болов уу даа ..Эсвэл Макрон байх өндөр магадл�##�тай учир нь сөрөг хүчин нь олонхи болчихсон байгаа

бАРУУНЫ хийрхэгч болж дээ
бАРУУНЫ хийрхэгч болж дээ
2022-07-15 16:39
Reply to  Зочин

;Яг үнээн. удахгүй ээлж дараагаараа огцорноо

Зочин
Зочин
2022-07-15 12:47

Манай луйварчид хулхины новшнууд ингээд �######�аа

Холбоотой мэдээ

Back to top button