
Португалын шигшээ, Английн Премьер лигийн “Манчестер юнайтед” багийн довтлогч Криштиану Роналдуг авахаар өрсөлдөж асан багууд нэг, нэгээрээ хасагдсаар өдгөө Германы “Бавари”, Испанийн “Атлетико” нар тунаж үлджээ. Английн “Челси” хамгийн сүүлд өрсөлдөөнөөс гарсан байна.
Асар их үнэ хөлсөөр Саудын Арабт тоглох саналаас Криштиану өөрөө татгалзсан учир замналаа Герман, Испанийн аль нэгэнд үргэлжлүүлэх магадлал маш өндөр боллоо. Учир нь тэрээр өөрөө “Манчестер Юнайтед”-д үргэжлүүлэн тоглох бодолгүй байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.