ТААМАГ: Хөнгөн атлетикийн ДАШТ-ийн эхний өдрийн медальтнууд хэн байх вэ

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотноо өнөөдөр эхэлнэ. Тэмцээний эхний медальтнууд 20 км-ийн спорт алхааны эрэгтэй, эмэгтэй, 4х400 метрийн холимог буухиа уралдаан гэсэн гурван төрлөөр орон нутгийн цагаар өнөө орой буюу Монголын цагаар маргааш өглөө үүрээр тодрох юм.
Eguur.mn та бүхэндээ дээрх гурван төрөлд медаль хүртэх магадлалтай тамирчдын мэдээллийг хүргэж байна.
Южин, АНУ
Спорт алхаа
Долдугаар сарын 15
Эмэгтэй, 20 км
Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны үүрийн 04.10/
Дэлхийн аварга цол эзэмшигч: Лиу Хонг 1:32.53

Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай тамирчид: Лиу Хонг (БНХАУ), Циян Шэньзи (БНХАУ), Жемайма Монтаг (Австрали), Алегна Гонсалес (Мексик), Гленда Морежон (Эквадор), Мария Перес (Испани)
Эрэгтэй, 20 км
Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны өглөө 06.10/
Дэлхийн аварга цол эзэмшигч: Тошиказу Яманиши 1:26.34

Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай тамирчид: Коки Икеда (Япон), Ван Кайхуа (БНХАУ), Тошиказу Яманиши (Япон), Кайо Бонфим (Бразил), Альваро Мартин (Испани), Эйки Такахаши (Япон), Кристофер Линке (Герман)
Буухиа гүйлт
Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны өдөр 10.50/
4х400 метрийн холимог буухиа уралдаан бол 2017 оны ДАШТ-д танилцуулагдан, үзүүлэх тоглолтоор орж, 2019 оны ДАШТ-ий хөтөлбөрт албан ёсоор багтсан төрөл юм. Нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй уралддаг. 2019 оны ДАШТ-д АНУ-ын баг түрүүлсэн бол “Токио 2020” олимпод Польш түрүүлсэн байдаг.
Дэлхийн аварга цол эзэмшигч: АНУ 3:09.34

Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай багууд: АНУ, Бельги, Нигери, Польш, Доминиканы БНУ, Ямайка, Бахрейн















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.