ДЭЛХИЙ

Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса албан ёсоор огцорлоо

Эх орноосоо зугтан гарсан Шри Ланкийн Ерөнхийлөгч Готбая Ражапакса Сингапурт очсоныхоо дараа албан тушаалаасаа албан ёсоор огцорсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр даваа гаргийн шөнө байлдааны онгоцоор Шри Ланкаас зугтаж, Мальдив улсад очоод байсан. Улмаар өчигдөр эхнэр, хоёр бие хамгаалагчийн хамт Сингапурт иржээ. Гэхдээ одоогоор албан ёсоор орогнол хүсээгүй бололтой. Сингапурын Гадаад харилцааны яамнаас гаргасан тайлбарт  “Готабая Ражапакса одоогоор орогнол хүсээгүй. Манай улс ер нь улс төрийн орогнол өгдөггүй” хэмээн онцолсон байв.

Г.Ражапакса эхнэрийн хамт Сингапурт, хувцасны дэлгүүрт байгаа нь. Гэрэл зураг: Newswaali.com

Эх орноосоо оргон зугтсан түүний үйлдлийг шинжээчид “Ард иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, түүнийг баривчлах юм уу, түүнээс ч хүнд шийтгэл ногдуулах эрсдэлтэй байсан учир албан тушаалаа өгөхөөсөө өмнө гэр бүлтэйгээ хамт зугтсан” хэмээн бичиж байна.  

Ерөнхийлөгчөө огцорсон тухай мэдээг Шри Ланкийн ард иргэд баярлан хүлээж авсан талаар ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.

Шри Ланкачууд Ерөнхийлөгчөө огцорсон мэдээллийг хүлээж авч буй нь. Гэрэл зураг: newstvus.com

Шри Ланкад түүний үүргийг Ерөнхий сайд Ранил Викремесингхе орлож үлдсэн ч тангараг өргөх хүртлээ түр Ерөнхийлөгч гэж тооцогдохгүй гэнэ. Тэгээд ч ард олон улс орны эдийн засгийн нөхцөл байдалд Ранилыг мөн адил буруутгаж, огцрохыг шаардаж буй тул тус улсад улс төрийн нөхцөл байдал цаашдаа хэрхэн өрнөхийг таамаглах боломж хомс байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button