СПОРТ

ДАШТ-ий эхний алтан медалиудыг Гарсия Леон, Тошиказү Яманиши нар хүртлээ

Өчигдөр “хөшөө нээсэн“ хөнгөн атлетикийн ДАШТ-ий эхний медальтнууд тодорлоо. Спорт алхааны эмэгтэй, эрэгтэйчүүдийн 20 км-ийн өрсөлдөөнд Перугийн Кимберли Гарсия Леон, Японы Тошиказү Яманиши нар түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлэх болов.

Улаанбаатарын цагаар 11.50 цагт 4х400 м-ийн холимог буухиа төрлийн шигшээ уралдааны шигшээ гүйлт болох бөгөөд алдарт Аллисон Феликс АНУ-ын шигшээ багтаа сүүлийн удаа уралдаж, зодог тайлна гэсэн мэдээлэл байна.  

Хөнгөн атлетикийн ДАШТ

Южин, АНУ

Спорт алхаа

Долдугаар сарын 15 /Монголын цагаар 16/

Эмэгтэй, 20 км

1. Кимберли Гарсия Леон (Перу) – 1.26,58

2. Катаржина Здзебло (Польш) – 1.27,31

3. Циян Шэньцзи (БНХАУ) – 1.27,56

Долдугаар сарын 15 /Монголын цагаар 16/

Эрэгтэй, 20 км

1. Тошиказу Яманиши (Япон) – 1.19,07

2. Коки Икеда (Япон) – 1.19,14

3. Персеус Карлстрем (Швед) – 1.19,18 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button