ДЭЛХИЙ

Жо Байден Саудын Арабын ханхүүтэй уулзахдаа Жамал Хашоггийн хэргийг сөхжээ

Саудын Арабт ажлын айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын угсаа залгамжлах ханхүү Мухаммад ибн Салман Аль Саудтай уулзах үедээ Турк дэх Саудын Арабын ЭСЯ-нд амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг хөндсөн гэж Цагаан ордноос мэдээллээ.

Жо Байден Саудын Арабт Засгийн газрын сайд нар болон эзэн хаан Сальман бин Абдель Азиз Аль Саудтай уулзалт хэлэлцээр өрнүүлсэн байтлаа ханхүүтэй тусад нь уулзаж, энэ хэргийг сануулсан нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр сонгогчдод  “2018 онд сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн учир Саудын Арабыг "дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан улс" болгоно” гээд амалчихсаных юм.

Цагаан ордны мэдээлэлд “Ерөнхийлөгч Жо Байден тус улсын угсаа залгамжлах ханхүү Мухаммад ибн Салман Аль Саудтай уулзах үедээ Турк дэх Саудын Арабын ЭСЯ-нд амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг хөндсөн” гэсэн боловч үргэлжлүүлээд “Бусдаар бол тус улсад хийсэн хамтын ажиллагааны яриа хэлэлцээр бүгд амжилттай болсон” гэснээс үзэхүл Жо Байдены ханхүүтэй хийсэн уулзалтыг нэг бол сонгуулийн кампанийн үеэр өгсөн амлалтаасаа цэвэрхэн булзах арга, эс бөгөөс сая тохирсон асуудлууд, тавьсан саналуудаа нааштай болгохын тулд Саудын Арабт үзүүлсэн дарамт байжээ гэж үзэх үндэстэй юм.  

Жамал Хашоггийн хэргийн тухай

Саудын Арабын эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг сэтгүүлч Жамал Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Турк дэх Саудын Арабын ЭСЯ-ны байр руу орсноосоо хойш сураггүй алга болсон бөгөөд хэргийг мөрдөх явцад гарсан мэдээллүүд тухайн үедээ дэлхий даяар дуулиан тарьж байлаа.

Иргэд сэтгүүлч Жамал Хашоггийн амийг нэхэж жагсах үеэр дарсан зураг.

Учир нь, Саудын Арабын ЭСЯ “Жамал Хашогги хэргээ амжжуулчихаад гараад явсан” гэсэн бөгөөд дараа нь Туркийн хуулийн байгуулага Э.Хашоггийг ЭСЯ-наас хаашаа ч гараагүйг тогтоож, улмаар ЭСЯ-ны байранд шинжилгээ хийгээд сэтгүүлчийг уг байшин дотор тамалж хөнөөгөөд улмаар гадагш гаргасан байж болох ул мөр олсноо олон нийтэд танилцуулсан юм.

Үүний дараа Саудын Араб улс Жамал Хашогги ЭСЯ-ны байранд амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч, Гадаад харилцааны сайд Адель аль Жубейр “Fox News”-т ярилцлага өгсөн байдаг. Ярилцлагадаа “Тэрээр амиа алдсан нь үнэн ч тамлаагүй, харин буудалцааны үр дүнд амиа алдсан” гэх тайлбарыг өгч, дахин дуулиан тарьж байв.

Тэрбээр сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хийгээд дараа нь нэг хэсэгтээ л “амьд” хэмээн гүрийсэн явдал улсынх нь хувьд маш том алдаа болсныг хүлээн зөвшөөрөөд, “Саудын Арабын ханхүү Мухаммад ибн Салман Аль Сауд ямар ч холбоогүй, сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага тооцно” гэсэн билээ. Гэсэн ч хэвлэлүүд хэргийн гол захиалагч нь ханхүү өөрөө байсныг бараг мэргэжлийн түвшинд мөрдөж тогтоосон байдаг.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-07-16 17:59

Зөнөг өвгөн ахиад сонгуульд өрсөлдөнө гд зарлаад бгаа

ZOCHIN
ZOCHIN
2022-07-17 08:43

ER N BOL ZOVSHDEE .HUNIIG ZUNUG GEJ BICHIH N UURUU L ZUNUG SHDEE.BUHEL BUTEN GURNIIG UDIRDAJ BGAA HUN HEZEE CH ......OILGOMJTOISHDEE...### MIN I

.

ZOCHIN
ZOCHIN
2022-07-17 08:45

BI SAITIIG OILGOSONGUI
MINII BICHSENIIG BUTNEER N GARGAAGUI BJ TENEGIIN BICHSENIIG BUTNEER N ..

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x