ДЭЛХИЙ

Европт цаг агаар хэт халж, улс орнууд түймрийн гамшигт нэрвэгдээд байна

Европт сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй халуун цаг агаарын улмаас тивийн баруун хэсэг, Адриатын тэнгис орчмын олон улс нэгэн зэрэг түймрийн гамшигт нэрвэгдээд байна.

Франц, Португал, Испани, Грект дэгдсэн ой хээрийн түймэр өргөжих төлөвтэй байгаа тул хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Халуун цаг агаар, түймрийн гамшгаас болж амь насаа алдсан хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна.

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад цаг агаарын хэм 40 хэм хүртэл халж байгаа нь түймрийг унтраахад бэрхшээл учруулж байгаа аж. Өнгөрсөн жил Европын ихэнх нутгаар цас бага унасан, хуурай өвөл болсон нь Франц, Испани, Итали, Хорват, Грек, Турк зэрэг улсуудад нэгэн зэрэг түймрийн голомт үүсэхэд нөлөөлсөн байна. Хойд Африкийн Морокко ч түймрийн гамшигт нэрвэгджээ.

-2021 он түүхэн дэх хамгийн халуун таван жилийн нэг болжээ

-Италид сүүлийн 70 жил болоогүй ган үргэлжилж байна

-Британи улс гамшгийн эрсдлийг анх удаа улаан түвшинд хүргэв

-Дэлхий дээр 50 градусаас нэмж халсан өдрийн тоо сүүлийн хэдэн жилд хоёр дахин нэмэгдсэн байна

Португалд пүрэв гаригт цаг агаар Цельсийн 47 градус хүрч халжээ. Испанид мөн 40 градус гаргаж халсан байна. Хэт халуун, түймрийн утааны улмаас өнгөрсөн өдрүүдэд дээрх хоёр улсад 300 гаруй хүн нас барсан гэнэ.

Түймэр унтраалцаж явсан онгоц Испанийн хилийн ойролцоо осолдож, нисгэгч нь нас баржээ. Тус улсын нийт газар нутгийн 90 хувь нь гантай, одоогоор 30 000 га талбай түймэрт шатжээ.

Испанид Португалтай хиллэдэг бүс нутгаар 45 градус хүртэл халж, Монфраг хэмээн ойн сан бүхий байгалийн нөөц газарт түймэр дэгджээ. Энэ ой нь маш олон төрөл зүйлийн шувууд амьдардаг гэдгээрээ алдартай юм байна.

Францын хувьд нутгийн баруун өмнөд хэсэгт орших Жиронда муж хамгийн хүнд байгаа бөгөөд 4000 га газар түймэрт шатаж, 11 000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түймэр дэгдсэн бүс нутгаас гарах автомашинууд түгжрэл үүсгэж байгаа бол орох хэсгийг цагдаа нар хаажээ.

Италид Адриатын тэнгисийн эрэгт орших амралт сувиллын Бибион хотын орчимд түймэр асч буй бол бямба гаригт Венец орчимд ассан түймрийг гал сөнөөгч нар унтраажээ. Бибионы түймрийн үеэр гал эрэгт тулж ирсэн тул амрагчид тэнгис рүү үсэрч амь гарахаас аргагүй байдалд  хүрсэн аж.

Хорват улсад Задар, Шибенек хотуудад түймэр ассаныг унтраажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-07-18 11:48

-Европын улс орнууд Оросуудын оролцоогүйгээр сүйрч байна дөө, энэ Өвөл Европын улс орнууд Оросуудын хийн түлшийг хориглосныхоо горыг мөн ч сайн амсана ,

бАРУУНЫ хийрхэгч болж дээ
бАРУУНЫ хийрхэгч болж дээ
2022-07-18 15:59
Reply to  иргэн

Н ХҮЧИРХЭГ УЛС ГЭЖ СОХОРООР ДАГАСНЫ ГОР

бАРУУНЫ хийрхэгч болж дээ
бАРУУНЫ хийрхэгч болж дээ
2022-07-18 16:00

ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ НЬ ТОЛГОЙ ДЭЭР БИШ ЮМ ГЭХЭД ХӨЛ ДЭЭР БУУВАА ХӨӨРХИЙ

Украиныг аварсан бол
Украиныг аварсан бол
2022-07-18 16:31

Украины төлөө цэргээ явуулж, агаарын замыг нь хамга�##�ж, гэмгүй хүн ардыг нь онгоцны бөмбөгдөлт, пуужин ба их буунаас хамга�##�ж өгсөн бол та нарын төлөө Диваажин та нарыг хамга�##�ж танай орнуудада байг�##�ийн гамшиг болохгүй байлаа. бас бид ч гэсэн 3 дахь орны хүмүүс ч гэлээ чадах чинээгээрээ Диваажингаас гуйж з�##�бирах байлаа. гэтэл та нарын олонхи хар амиа бодож туслахаас цаарг�##�ж аргагүйн шах�##�таар ердөө цөөн зэвсэг, мөнгө нийлүүлсэн. Хажуу айлын чинь хөрш болох Украинчууд гас�##�ж зовж зүдэрч байхад яагаад ингэж туслахгүй , НАТО мэт нь Швэд мэтийн баян орныг элсүүлнэ гэх мэтчилэн мөнгөө тоолж суугаа нь тун харамс�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button