ДЭЛХИЙНийгмийн

Францад нэг хүнд хоёр литрээс илүү ургамлын тос худалдахыг хоригложээ

Франц улсад нэг худалдан авагчид хоёр литрээс илүү ургамлын тос худалдахыг хоригложээ. Мөн хамгийн түгээмэл амтлагч болох гичний үндсэн орц өнгөрсөн дөрөвдүгээр сараас хомсдож, эдүгээ бүр тасарсан байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 19-ний хооронд өргөн хэрэглээний нийт бараа бүтээгдэхүүний хомсдол 5.5 хувьд хүрсэн талаар Ле Фигаро сонинд мэдээлэв.

Дата мэдээллийн NielsenIQ компанийн зөвлөх Франсуа Лаффонтаны хэлснээр, хүнсний хомсдолд ургац алдалтаас гадна ОХУ-Украины дайн хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Гич, ургамлын тос, гурил, хөлдөөсөн нарийн боов хамгийн ихээр ховорджээ.

Харин хавчны мах, төрөл бүрийн бяслаг, чихэр шоколад, портвейн дарс,хүүхдийн сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт өссөн байна. Энэ зун Европт нийт нутгаар гандуу, ургац бага авах төлөвтэй байгаа нь хүнсний өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг улам эрсдэлд оруулж байгаа талаар мэдээлэлд дурдсан байв.       

Франсуа Лаффонтаны мэдэгдэлд дурьдагдсан ОХУ, Украин дайнаас өмнө нийлээд дэлхийн улаанбуудайн нийт экспортын 30 хувь, эрдэнэшишийн 18 хувийг бүрдүүлдэг байв. Дайн эхэлснээс хойш хоёр улс дотооддоо нөөц бүрдүүлэх болсноор дээрх хэмжээний үр тариа сох дутаж байгаа бөгөөд нөхцөл байдал дээрдэхгүй бол ирэх 2-3 жилдээ хэвээр байх магадлал байна.

Зөвхөн Украин улс гэхэд дэлхийн улаан буудайн нийт экспортын 10, эрдэнэшишийн 16, ургамлын тосны 50 гаруй хувийг дангаараа хангаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button