СПОРТ

Хөнгөн атлетикийн ДАШТ 2022: Уртын харайлтын аварга Азиас тодорлоо

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу Монголын цагаар өнөө өглөө гэхэд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Эдгээрээс уртын харайлтын төрөлд түрүүлсэн БНХАУ-ын Ван Жиананий амжилт хамгийн гэнэтийн байв.

2013 оны өсвөрийн олимпод түрүүлж гарч ирсэн тэрээр “Жакарта 2018” Азийн наадамд түрүүлсэн, манай тивийн шилдэг уртын харайгч юм. “Токио 2020” олимпод бүтэлгүйтэн 20 дугаар байрт орсон амжилтаа тэрээр “Южин 2022” ДАШТ-д зассан шиг засаж, алтан медаль зүүлээ. Сонирхолтой нь, Южин хот Ван Жиананьд ээлтэй бөгөөд тэрээр 2014 онд энэ хотод болсон өсвөр үеийн ДАШТ-д түрүүлж байв.    

Харин марафонд манай гурван тамирчин гараанд гарснаас МУГТ Б.Сэр-Од хамгийн өндөр амжилт үзүүлж, 26 дугаар байрт орлоо. Тэрээр олимп, ДАШТ-ээс медаль хүртэх, эхний 10-т бичигдэх хэмжээний амжилт үзүүлсэн билээ.

Хөнгөн атлетикийн ДАШТ-2022

Южин, АНУ

Долдугаар сарын 17

Уртын харайлт, эр

1. Ван Жианань (БНХАУ) – 8,36

2. Милтиадис Тентоглу (Грек) – 8,32

3. Симон Эхаммер (Швейцарь) – 8,16

4. Майкель Массо (Куба) – 8,15

5. Стеффин Маккартер (АНУ) – 8,04

6. Марки Денди (АНУ) – 8,02

Бөөрөнцөг түлхэлт, эмэгтэй

1. Чейз Или (АНУ) – 20,49

2. Гун Лицзяо (БНХАУ) – 20,39

3. Джессика Шильдер (Нидерланд) – 19,77

4. Сара Миттон (Канад) – 19,77

5. Ауриол Донгмо (Португал) – 19,62

6. Цзяюань Сун (БНХАУ) – 19,57

100 м, эр

1. Фред Керли (АНУ) – 9,86

2. Марвин Брэйси (АНУ) – 9,88

3. Трэйвон Бромелл (АНУ) – 9,88

4. Облик Севилье (Ямайка) – 9,97

5. Акани Симбине (ӨАБНУ) – 10,01

6. Кристиан Коулмен (АНУ) – 10,01

Марафон, эр

1. Тамират Тола (Эфиоп) – 2.05,36

2. Мосинет Жеремю (Эфиоп) – 2.06,44

3. Башир Абди (Бельги) – 2.06,48

4. Кэмерон Левинс (Канад) – 2.07,09

5. Жеффри Камворор (Кени) – 2.07,14

6. Сейфу Тура (Эфиоп) – 2.07,17

...26. Б.Сэр-Од 2.11,39 (Монгол)

... 42. Ц.Бямбажав 2.14,44 (Монгол)

... Д.Гантулга барианд ороогүй

МУГТ Б.Сэр-Од. Гэрэл зураг: FB Tuvshee Tavantsagarig

Дүүгүүр шидэлт, эм

1. Брук Андерсен (АНУ) – 78,96

2. Кэмрин Роджерс (Канад) – 75,52

3. Жейни Кассанавойд (АНУ) – 74,86

4. Сара Фантини (Итали) – 73,18

5. Жилиан Вейр (Канад) – 72,41

6. Бьянка Гелбер (Румын) – 72,26

10 000 м, эр

1. Жошуа Чептегеи (Уганда) – 27.27,43

2. Стэнли Вайтхака Мбуру (Кени) – 27.27,90

3. Джейкоб Киплимо (Уганда) – 27.27,97

4. Грант Фишер (АНУ) – 27.28,14

5. Селемон Барега (Эфиоп) – 27.28,39

6. Мохаммед Ахмед (Канад) – 27.30,27

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 13:49

Saihan medeeee bna

Зочин
Зочин
2022-07-18 15:11

Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярл�##�аа.

Zochin
Zochin
2022-07-19 09:47

Kompaniud n uramshuulaasai blee..

Холбоотой мэдээ

Back to top button