ДЭЛХИЙ

Халдварласан хүмүүсийн 88 хувь нь үхэх магадлалтай Марбургийн вирусийн тухай

Үхлийн аюултай Марбургийн вирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр тохиолдол гарсан талаар ДЭМБ энэ сарын 7-ны өдөр мэдээлж байсан билээ. Ганын эрүүл мэндийн байгууллага дээрх хоёр иргэнд илрэх шинж тэмдгийг цааш үргэлжлүүлэн судалсаар таамаг үнэн болохыг өчигдөр баталсан байна.

Халдвар авсан хоёр хүн Ашантигийн ойролцоох эмнэлэгт нас барсан бол тэдэнтэй ойрын хавьтал болсон нийт 98 хүнийг тусгаарлажээ.

Марбургийн вирус нь жимсний болон энгийн сарьсан багваахайнаас хүнд дамждаг бөгөөд цааш хүний биеийн шингэн болон хүрэлцэх замаар халдварладаг. Өвчтэй хүний хэрэглэсэн эд зүйлсээр мөн халдварлах боломжтой.

ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд дурдсанаар бол энэхүү вирусийн эсрэг вакцин, үүсгэсэн өвчнийг нь эмчлэх эм одоогоор байхгүй. Ямар ч эмчилгээ хийхгүй бол халдвар авагсад бүгд үхэж төгсдөг хүнд өвчин. Яг тохирох эмчилгээ үгүй ч ижил төстэй өвчний эмчилгээг хэрэглэснээр үхлийн хувийг дунджаар 50 хувь хүртэл бууруулж болдог. Шинж тэмдгийн хувьд эбола, халуун хумхаа зэрэг вчнөөс бараг ялгардаггүй гэнэ.

Өмнөх дэгдэлтүүдээс харахад үхлийн хувь 24-88 хувьд хэлбэлзэж байжээ. Марбург вирус нь гарлын хувьд эбола вирустэй филовирус (Filoviridae)-ын омог бөгөөд энэ хоёр вирус хоёул үхлийн хувь өндөртэй гэдгээрээ ижил төстэй юм.  

Анхны тохиолдол нь 1967 онд Германы Марбургт илэрч, улмаар голомтлон тархаж байсан. Тэр жилээ Франкфурт, Сербийн Белградад гарчээ. Түүнээс хойш Ангол, Ардчилсан Конго, Кени, Уганда, ӨАБНУ-д гарч байв.  

Fictional Blood samples with infected marburg virus, with stethoscope, mask and syringe and other stuff.

Эбола вирусийн халдварын үеэр хэрэглэдэг ремдесивир, фапиравир зэрэг эмийг одоогоор хэрэглэж байгаа. Эбола вирусийн дэгдэлтийн үеэр клиник туршилтад орж байсан Zabdeno (Ad26.ZEBOV), Mvabea (MVA-BN-Filo) зэрэг вакцин нь онолын хувьд Марбургийн вирусийг эсэргүүцэх магадлалтай ч одоогоор клиник туршилтад ороогүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-18 23:48

ХАРУУД ДААНЧ БОХИР Л ДОО

Холбоотой мэдээ

Back to top button