Энтертайнмент

Женнифер Лопез, Бен Аффлек нар гэрлэжээ

Холливудын дуулиант хосууд болох дуучин, жүжигчин Женнифер Лопез, жүжигчин Бэн Аффлек нар өнгөрсөн бямба гаригт Лас Вегаст гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болжээ.

Жей Ло шүтэн бишрэгчдийнхээ On TheJLo инстаграм хуудаст “Бид үүнийг хийчихлээ. Хайр гайхалтай. Хайр сайхан сэтгэлтэй, Хайр тэвчээртэй. Тэвчээрийн 20 жил” хэмээн бичээд орондоо хуримын бөгжтэй хэвтэж буй зурагаа оруулсан байв.

“Ийм элбэг дэлбэг, тавын таван хүүхэдтэй, өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй сайхан гэр бүлийг хайрласанд нь амьдралд маш ихээр талархаж байна” гэж тэрээр бичжээ. Дуучин бүсгүй овгоо сольж, Женнифер Аффлек болгох гэнэ.    

Женнифер Лопез, Бен Аффлек нар 2002 онд “Гигли” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2003 онд сүй тавьсан ч ердөө жилийн дараа “Олон нийтийн анхааралд хэтэрхий их өртөж байна” гэсэн шалтгаанаар цуцалж байв.

Улмаар Женнифер Лопез тэр жилээ дуучин Марк Энтонитой гэрлэж, ихэр хүүхэд төрүүлэн 2014 он хүртэл хамт амьдраад салсан бол Бен Аффлек 2005 онд жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, гурван хүүхдийн эцэг, эх болоод 2018 онд салсан юм. Женнифер Лопез, Бен Аффлек нар эргэн болзож эхэлсэн нь өнгөрсөн жил ил болж байсан бол өдгөө ийнхүү гэрлэжээ.          

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button