ДЭЛХИЙ

Хэвлэлүүд: Н.Патрушевыг хордуулах оролдлого Кремльд эзэн суухын төлөө тэмцэл хурцадсаны шинж

ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушевыг хордуулж, амь насыг нь хөнөөхийг оролдсон талаар барууны хэвлэлд мэдээлж эхэллээ.

Н.Патрушев өнгөрсөн сарын эхээр бие нь гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн нь бусдад хорлогдсонтой холбоотой байсан хэмээн дээрх мэдээлэлд бичсэн байна. Хор арьсаар дамжин биед нь нэвчсэн бөгөөд нэгд, хангалттай хэмжээнд байгаагүй, хоёрт, анхны тусламжийг цаг алдалгүй өгсний хүчээр тэсч гарсан гэжээ. Н.Патрушев бол 2008 оноос ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажилласан, В.Путиныг залгамжлах магадлалтай кадр гэж тооцогддог. 1999 онд Холбооны Аюулгүй байдлын албаны даргын албан тушаалыг В.Путинаас залгамжлан авч, ҮАБЗ-д очих хүртлээ буюу 2008 он хүртэл хашсан нэгэн юм.

“Daily mail” тэргүүтэй барууны хэвлэлүүд Н.Патрушевын амь насанд халдсан явдлыг “ОХУ-ын дотоодод Кремльд эзэн суухын төлөөх тэмцэл хурцадсаны шинж” гээд “Цаашид энэ чиглэлээр болох олон том үйл явдлын эхлэл” хэмээн дүгнэсэн байв. Николай Патрушев өнгөрсөн сарын 5, 6-наас хойш олон нийтэд харагдаагүй аж.

Хэдэн жилийн өмнө барууны хэвлэлд В.Путин хорт хавдрын хагалгаанд орохоор болсон тухай мэдээлэл  залгамжлагчаар нь Н.Патрушевыг нэрлэж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button