ДЭЛХИЙНийгмийн

Донбассын сэргээн босголтод БНАСАУ-ын ажиллах хүчийг оролцуулна

ОХУ Донецк, Луганскийн бүтээн байгуулалтад БНАСАУ-ыг оролцуулахаар урьжээ. Пеньянд суух ОХУ-ын Элчин сайд Александр Мацегор энэ талаар мэдэгджээ.

“БНАСАУ тэртэй тэргүй цөмийн хөтөлбөрөөсөө болоод НҮБ-ын хоригт орсон. Тиймээс НҮБ-аар хүлээн хүлээн зөвшөөрөгдөөгүй, шинэ тулгар хоёр улстай эдийн засгийн хамтарч ажиллахад ямар ч хориг саад байхгүй. Хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломж байна. Мэргэжлийн ур чадвар өндөртэй, хөдөлмөрч, хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч ажиллах чадвартай БНАСАУ-ын барилгачид манай нийгмийн болон дэд бүтцийн сүлжээ, үйлдвэрлэлийн объектуудыг сэргээн босгоход их тус хүргэж чадна” гэж А.Мацегор мэдэгдэлдээ онцол.

Пеньян хэд хоногийн өмнө Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг нээсэн гэдгийг энэ талаар мэдээлсэн “NK” цахим хуудаст мэдээлжээ.    

БНАСАУ-ын Гадаад харилцааны яам дээрх асуудлаар гаргасан мэдэгдэлдээ “Украин улс бидний хууль ёсны ашиг сонирхолд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй” хэмээн онцлон дурдсан байдаг. Украины хувьд, НҮБ-аас тавтсан хоригийн хүрээнд БНАСАУ-аас бүх харилцаагаа таслаад байв.

БНАСАУ-ын орлогын үндсэн эх үүсвэрийн нэг нь гадаадад илгээсэн ажилчдын хөлс байдаг. НҮБ хориг тавьсны дараа ихэнх улс орон хойд солонгос ажилчдаа буцаасан бол ОХУ, БНХАУ, Лаос, Вьетнам зэрэг улсууд одоо ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-19 21:12

ХАХА ЭНЭ МАЛНУУДААР ЮУ ХИЙЛГЭХ ВЭ ДЭЭ "АЛТАЙ ХОТХОН" ШИГ Л ХОГИЙН ЮМ БОЛНО ААХАХА

Иргэн
Иргэн
2022-07-20 11:04

Манайхантай адил ажил тас�##�ж архи ууж хулгай хийхгүй нь 200 хувь бат�##�гаатай. Юм юм л үзэж байгаа ард түмэн...

Холбоотой мэдээ

Back to top button