Нийгмийн

Хён Бин Сон Е Жинтой гольфийн ачаар дотносжээ

БНСУ-ын алдартай жүжигчин хос Хён Бин, Сон Е Жин нар энэ сарын 14-ний өдөр KBS телевизийн “Entertainment Weekly Live” цэнгээнт нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлэгт оролцох үедээ хос хоёр гольфийн спортын ачаар ойртож дотноссоноо үзэгчдэд хуучилсан байна.

Хён Бин спортоор хичээллэх дуртай, тэр дундаа гольфийг илүүтэй сонирхож, олон алдартай жүжигчид үйлчлүүлдэг гольфийн клубт гишүүнчлэлтэй байжээ. Сон Ё Жинтой уулзаж эхэлснээс хойш болзоогоо ихэнхдээ л гольфийн клубт товлодог байсан гэнэ.

Хён Бин Сон Е Жинд гольф тоглохыг зааж, харилцаа нь илүү сайхан болсон учир хос хоёр одоо ч байнга гольф тоглодог, АНУ-д бал сараа өнгөрөөж явахдаа ч тогложээ.

Сон Е Жин саяхны нэг ярилцлагадаа гольфийн сайхныг магтан дуулж, “Гурван жилийн өмнө анх тоглож үзээд л дурласан, гурван сарын дараачаас бүр салахаа больсон. Цагийг аятайхан өнгөрөөх хамгийн зөв арга бол гольф юм” гэх мэтээр ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button