
Шри Ланка улсын Парламент улс орныхоо шинэ Ерөнхийлөгчийг сонгоход бэлтгэж байгаа ч улс орноо хямралаас авч гарах хэмжээний лидер улстөрч үгүй байгаа нь бэрхшээл учруулж байгаа талаар ВВС мэдээлээ.
Одоогийн Ерөнхий сайд, Готабая Ражапаксаг огцорсноос хойш үүргийг нь түр орлон гүйцэтгэж буй Ранил Викремесингхег гол нэр дэвшигчээр тооцож буй ч олон нийтээс дэмжлэг багатай нь асуудал үүсгэж байна.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард, Махинда Ражапаксаг огцорсны дараа Ерөнхий сайд болсон юм. Түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилогдох үед Шри Ланка улс нэгэнт дампуурсан байсан ч ард иргэд эдийн засгийн хямралын нэг буруутан гэж үзэн, огцрохыг шаардаж буй юм.
Эрх баригч намын нөлөө бүхий гишүүн Дуллас Алахапперума мөн Ерөнхийлөгч болох магадлалтай гэж тооцогдож байна. Парламент дахь сөрөг хүчин түүнийг дэмжиж байгаа нь том давуу талыг үүсгэж байна.
Шри Ланка улсын хувьд, эдийн засгаа сэргээхийн тулд одоо улс төрийн тогтвортой байдал үүсгэх нь хамгийн чухал буй. Готабая Ражапаксагийн бүрэн эрхийн хугацаа 2024 он хүртэл үргэлжлэх ёстой байсан тул одоо сонгогдох Ерөнхийлөгч ядаж тэр хүртэл уначихгүй тэсэх хэмжээний нэр хүндтэй байх шаардлага тулгарч буй юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнд Дуллас Алахапперума давуу талтай аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаха
Баталгаатай болчихсон уу