ДЭЛХИЙ

В.Путин Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр дахь удаагаа гадаад улсад айлчиллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иран улсад айлчилж байна. Тэрбээр Тегеранд Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Туркийн Егрөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай уулзаж, хоёр талын уулзалт хэлэлцээр хийжээ.

Айлчлалын үеэр Ираны үндэсний газрын тосны компани, ОХУ-ын Газпром компани байгалийн хийн хоёр, газрын тосны зургаан төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Иран улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог. Санамж бичиг байгуулснаар дэлхийн байгалийн хийн хоёр том ашиг сонирхол  нэгдэх эхлэл тавигдлаа. ОХУ-ын төрийн тэргүүн Ираны шашны тэргүүн, бүх иранчуудын оюун санааны удирдагч Али Хаменейтэй мөн уулзсан бөгөөд Али Хаменей эрчим хүчний салбарт илүү нягт хамтрах сонирхлоо илэрхийлжээ.

В.Путин дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ байгалийн хийн үнэ яагаад өссөн талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн байна. Мөн "ОХУ-ын эсрэг турхирахын тулд удаан үргэлжлүүлэх боломжгүй арга хэрэглэж байгаа тул удахгүй байдал улам хэцүү болно" гэж анхааруулжээ.

“Барууныхан биднийг байгалийн хийн үнийг хөөрөгдсөн гэж буруутгадаг. Үнэндээ тэд л өөрсдөө манайхаас гарч байгаа хийн хоолойг ээлж дараалан хаасан шүү дээ. Польшууд яагаад байгалийн хийгээ шууд манайхаас авахгүй ХБНГУ-аас авч байгаа хэрэг вэ. Хий нь манайхаас гарч байгаа, манай хий, гол нь германчууд Польшид манайхаас авснаасаа хямдруулж өгөөд байгаа юм. Бидний эсрэг болсных нь хариуд өгч байгаа авлига гэх юм уу даа.

Тэд бас уламжлалт бус арга буюу  нар, салхинаас эрчим хүч гаргаж авах ажилд их мөнгө оруулсан. Гэтэл өнгөргсөн өвөл ердийнхөөс урт байсан. Салхи салхилаагүй. Хямралын шалтгаан ердөө энэ” хэмээн ярьжээ.  

В.Путин Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр дахь удаагаа гадаад улсад айлчилж байгаа нь энэ юм. Өмнө нь тэрээр өнгөргсөн зургадугаар сард Тажикистан, Туркменистанд айлчилсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button