Энтертайнмент

Жорж Клунид эхнэр нь Жулия Робертстой дахин сээтэгнэвэл сална гэжээ

Жүжигчин Жорж Клунигийн гэр бүлд том асуудал тулгарсан талаар хойд Америкийн шар хэвлэлүүд мэдээлж байна. Эхнэр Амаль нь түүнийг жүжигчин Жулия Робертстой хардаж, салахдаа тулжээ.

Жорж Клуни саяхан Жулия Робертстой хамт “Ticket to heaven” хэмээх кинонд хамтран тоглосон бөгөөд зураг авалт нь саяхан дууссан юм байна. Кинонд хамт тоглосноос хойш Жорж Клуни Жулия Робертст илт “хандтай” байх болсон бөгөөд олны нүдэн дээр илт сээтэгнэсэн байдал нэг бус гаргасан нь Амалийн чихэнд хүрснээр асуудал үүсжээ.

Жорж Клуни үнэхээр сээтэгнэсэн үү, аль эсвэл оргүй хоосон цуу яриа юу гэдгийг хэн ч мэдэхгүй ч Жулия бас гэр бүлтэйгээ таарамжгүй байгаа явдал Амалийг итгүүлсэн байж болох юм гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Жүжигчин бүсгүй нөхөр Брайан Модертойгоо таарамжгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр байнга гарч байгаа юм.

Амалийн хувьд нөхөртөө “Одоо боль, тэгээд дахиж хэзээ ч битгий сээтэгнэ, үгүй бол сална” гэжээ.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Батдэлгэр
Батдэлгэр

Өчнөөн жилийн өмнө Монголд ирэхдээ л Жулия Робертс эмээ болсон байсаншд. Одоо бүүр л төвөгтэй болсон баймаар ...

Холбоотой мэдээ

Back to top button