ДЭЛХИЙУЛС ТӨР

ХӨШИГНИЙ ЦААНА: ОХУ Монголыг хагас Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх үү

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Искандер Азизов Иркутск мужийн парламентын дарга Александр Ведерниковтой уулзсан талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө ОХУ, Монголын хэвлэлээр цацагдсан.

Тэрбээр Монгол, Оросын Парламент хоорондын комисс байгуулах болон Монголын боловсон хүчнийг тус мужийн их, дээд сургуулиудад бэлтгэх талаар ярилцжээ. Төлөөлж суугаа улс орноо өөрийн улстайгаа илүү нягт харилцаатай болгох чиглэлээр хүчин чармайлт гаргах нь Элчин сайд хүний үүрэг мөн. Гэхдээ яригдсан асуудлуудын дунд манай улсын Засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай сэдэв багтсан нь анхаарал татав.

Бүр тодруулбал, Монгол Улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх талаар ярьжээ. (Эх сурвалж: https://www.vsp.ru/2022/07/18/aleksandr-vedernikov-vstretilsya-s-chrezvychajnym-i-polnomochnym-poslom-rossii-v-mongolii-iskanderom-azizovym/).

Энд “Парламентын, Ерөнхийлөгчийн” гэж бичсэн (“В ходе беседы Искандер Азизов рассказал о развитии Монголии как парламентской президентской республики”) засаглалын хэлбэр нь олон улсад "Холимог" буюу “Хагас Ерөнхийлөгчийн” гэж нэрлэгддэг засаглалын хэлбэр юм.

И.Азизов манай улсыг удахгүй Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын эрх мэдлийг өргөжүүлэхээр төлөвлөж (ҮХНӨ-өөр сонгодог парламентын засаглалд шилжих асуудал яригдаж буй) байгааг тодорхой мэдэж, энэ талаар А.Ведерниковт дэлгэрэнгүй ойлголт өгсөн байтлаа “Парламентын, Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгон хөгжүүлэх талаар ярилцсан”, “Орос, Монголын парламент хоорондын комисс байгуулахыг зөвлөсөн” нь анхаарал татах асуудал мөн.  

Тэрээр А.Ведерниковт “Монголын тал хууль тогтоох чиглэлээр бидний зөвлөмж, зөвлөгөөг маш их сонирхож байна. ОХУ-ын бусад түнш орнуудтай ийм хамтын ажиллагааны туршлага судлах парламент хоорондын комисс байгуулснаар хамтын ажиллагаа өргөжин хөгжинө” гэснээс үзвэл, удахгүй шинээр байгуулагдах Монгол-Оросын парламент хоорондын комисс нь “Манай улсыг Хагас Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх оросуудын лоббиг хэрэгжүүлэх механизм” байж болохоор байгаа юм.     

Элчин сайд хүн хамтын ажиллагаа ярьж болох ч оршин суугаа улсынхаа засаглалын хэлбэрийг солих талаар ярина гэдэг жирийн хэрэг биш. Манайхан үнэхээр ОХУ-аас зөвлөгөө зөвлөмж хүссэн нь үнэн бол тэд ийм л хувилбар зөвлөх юм байна. 

Ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөхгүй, харин шинээр бичих хувилбар яригдаж байгаа талаар манай редакц наадмын өмнө мэдээлж байсан. Тэгвэл энэ яриа үндэслэлт батлах нэг баримт гараад ирэх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын одоогоор олон нийтэд өгөөд буй “ҮХНӨ хийж сонгодог парламентын хэлбэрт шилжих” ойлголтын цаана ҮХ-ийг шинээр бичиж Хагас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих хувилбар давхар яригдаж байж болохоор байна. Наадмын дараа даруй зарлана гэгдэж асан Ээлжит бус чуулганы сураг алдарсан нь ч нэгийг хэлж буй.   

“ХАГАС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН” ЗАСАГЛАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИЛҮҮ АШИГТАЙ

Парламентын, Ерөнхийлөгчийн буюу хагас засаглалтай улсад Ерөнхийлөгч нь Засгийн газраа эмхлэн байгуулдаг бөгөөд Парламент нь Ерөнхийлөгчийн эмхлэн байгуулсан Засгийн газрыг  огцруулах эрхтэй. Нөгөө талаас, Ерөнхийлөгч нь Парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлах эрхтэй байдаг аж. Харин ээлжит бус сонгуульд сөрөг хүчин ялах юм бол Ерөнхийлөгч Засгийг газрыг нь хүчээр байгуулж өгөхөөс өөр аргагүй болдог байна. Энэ тохиолдолд тухайн улсын улс төрийн гол хүн нь Ерөнхий сайд болж хувирдаг аж.

Ерөнхийлөгч Засгийн газар байгуулдаг, парламентаа тарааж ээлжит бус сонгууль зарладаг, Парламент нь Засгийн газраа унагадаг энэ тогтолцооны үед Ерөнхийлөгч том давуу талтай. Гэхдээ Засгийн газрын хувьд Парламентын дэмжлэггүйгээр ажиллах боломжгүй бөгөөд ийм зохицуулалт Парламентын болон Ерөнхийлөгчийн засгалалын алинд ч байхгүй тул засаглалын тусдаа нэг хэлбэр гэж үздэг байна. 

Засаглалын энэ хэлбэрийг сонгосон анхны улсуудын нэг нь Германы нутаг дээр 1919-1933 онд оршин байсан Веймарын БНУ юм. Одоо оршин буй улсуудаас Франц Литва, Румын, Украин засаглалын ийм хэлбэртэй юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос хөтлөхийг хүсч бж магадгүй.Гэхдээ монголчууд хөтлөгдөхгүй.Олон улсын нөхцөл бдал Монголыг харин ч сонгодог парламентын засаглал руу хөтлөх гээд Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж бгаа.

Зочин
Зочин

Оросууд өөрийгөө л хичээ монгол ардчилсан улс учрааста нарын засаглалын тухай зөвлөмж огт хэрэггүй шүү.

Зочин МИ
Зочин МИ

ЭНЭ 2 ӨГӨР ГОЛИЛУУДЫГ ХАРДАА, ӨДИЙЧИХӨӨД ХАРВААС ҮХДЭЛҮҮД

Зочин
Зочин

Тэр засаглал масаглал яахав!!! МАН-г баихад энэ Азизов удахгүи монголчуудыг чи эхнэрээсээ эсвэл нөхөрөөсөө сал гэж удахгүи хэлнэ дээ ! Бага ястан энэ нөхөр Оросуудад тал засаж хэдэн жил элчин суухын тулд юу ч хииж магадгүи !!!!

Зочин
Зочин

Дээрх хүн их л зөв бичиж дээ ! Нэг муу бага ястан монголчуудыг дотор нь хагалаал ,,, Удахгүи 24-онд сонгуульд оролцаж МАН-г ялуулахын тулд Оросоос нөгөө пиар макеруудаа авчирна! Баттулга бас авчирана Хятад э/з санхүүгээр туслана!! АН-н саналыг авах гэж дотор нь хаглана,,, Бодит баидал нэг иимэрхүү !!! АН-энэ дундаас гарна гэж тун хэцүү . Зөвхөн 1-сарын дотор 45000-Оросууд ороод ирчихсэн суурьших гээл явж баина! Тэд нар Орос нэртэи багууд хүн алахаас ч буцахгүи ! Монголд төр засаг гэж баина уу?

Зочин
Зочин

Монголчуудыг хагас ерөнхийлөгчийн засаглалд оруулна гэж хэн ч.хэлээгүй. Хардлага ,муучлах юм л яваад байна.МОНГОЛ ТУСГААР УЛС.ТЭГЭЭД ЯМАР ЗАСАГЛАЛААР ЯВАХ БЭ ГЭДГЭЭ ПАРЛАМЕНТЭЭРЭЭ ШИЙДДЭГ ОРОН ШҮҮ ДЭЭ.БАЛАЙРАХ,ХЭЛЭХ ХИЙХЭЭ ОЛЖ ЯДСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА Л БАЙНА.Х.БАТСАЙХАНТАЙ ЛАВРОВ ЯРИЛЦСАН. ЮМ ШИГ АВЛАА ДАА

Зочин
Зочин

Орос хөтлөөд заагаад байх ч юм байхгүй шүү Хүүк хуурандаа л Оросын нэр барьж хүслээ гүйцээх гэж ….

Зочинчин
Зочинчин

Хүүк хуурандаа Оросын нэр барьж хүслээ гүйцээж бгаа байлгүй

Зочин
Зочин

hutsvaa muu g###g, tonil tsaashaagaa

Боди
Боди

Энд орчуулгын том алдаанууд байна даа. Монгол улсын хөгжлийн талаар нэг ч үг алга. Харин хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын хандлагын талаар санаа бодлоо илэрхийлсэн байна. Тэгэх ч ёстой. Элчин сайд хүний эрх, үүргийн хүрээнээс хальсан юм алга. Хязгаарын нэг мужийн хууль тогтоох байгууллагад, бүхэл бүтэн улсын хөгжлийн талаар хандаж илтгэсэн мэт гаж юм бичих нь бичиж нийтлэгчийн өөрийн боловсролын цар хүрээг л илчлэх... Ичмээр ч юм шиг. Харамсалтай.

Zailaa novshiin uzbek
Zailaa novshiin uzbek

Ene uvgun buur eree tseergui aashildag bolloo. Novshiin alkash pizdets idi nahui! Poshyol suka

Зочин
Зочин

Зайл азизов

Зочин
Зочин

Оросын тусламтай бид өдий тайтай явж буйгаа тэнгүүд бас жаахан ч болов ойлгоосойдоо.

Холбоотой мэдээ

Back to top button