ДЭЛХИЙ

Мьянмар улс ардчиллын төлөө тэмцэгчдийг цаазаар авчээ

Цэргийн дэглэмтэй Мьянмар улсад ардчиллын төлөө тэмцэгч дөрвөн хүнийг цаазаар авчээ.

Тус улс сүүлийн 10 жилд цаазаар авах ял хэрэглэсэн анхны тохиолдол нь энэ болсон байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Парламентын гишүүн байсан Фио Зея Тоу, зохиолч, ардчиллын идэвхтэн Ко Жимми, Хла Мио Аунг, Аунг Тура Зоу нарт “Халддага үйлдсэн” гэх үндэслэлээр ял оноожээ. Цэргийнхэн цаазаар авах ялыг сэргээснээ өнгөрсөн зургадугаар сар зарлаж, олон улсаас шүүмжлэл хүлээсэн ч ийнхүү хэрэгжүүлээд эхэлсэн байна.

Фио Зея Тоу нь АТҮЛ намаас Парламентын гишүүн болж байсан, Аун Сан Су Чигийн ойрын холбоотон байв.

Цэргийнхэн өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эргэлтээр засгийн эрх мэдлийг авсан юм. Улмаар ардчилсан сонгуулиар олонх болсон Ардчиллын төлөө үндэсний лиг намыг сонгууль луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн буруутгаж, дарга Аун Сан Су Чиг нь хорьсон билээ.   

Мьянмарт төр ийнхүү эргэсэн ч иргэний нийгмийнхний тэмцэл хүчтэй хэвээр, цэргийнхний эсрэг иргэний сүүдрийн Засгийн газар байгуулагдан эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-25 21:34

АЛУУРЧДЫН ЦААНА ХЯТАДЫН КОММУНИСТУУД БАЙГАА Л ДАА

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x