Энтертайнмент

Жейсон Момоа осолд оржээ

“Акуа мэн” киноны од Жейсон Момоа өчигдөр Лос Анжелесийн замд явж байгаад авто осолд оржээ. TMZ цахим хуудаст энэ талаар мэдээллээ.

Калифорнийн Замын цагдаагийн албаны тайланд бичсэнээр, жүжигчин ням гарагийн өглөөний 11.00 цагийн орчимд  Калабасас дахь Old Topanga Road замд явж байх үед өөдөөс ирж байсан мотоциклтой хүн давхар цагаан зураас давж, эсрэг урсгалд орж ирэн мөргөлдсөн аж.

Мотоциклтой хүн нь Виталий Авагимян гэгч байсан бөгөөд Ж.Момоагийн машины зүүн урд хэсгийг мөргөөд улмаар мотоциклоосоо шидэгджээ.

Ослын дараа Жейсон Момоа машинаасаа гарч, туслалцаа үзүүлээд 911 рүү залган мэдээлэл өгч, улмаар ойролцоо явж байсан машиныг зогсоон эмнэлэгт хүргэхийг хүсэж байсан гэнэ. Эцэст нь түргэн тусламжийн машин ирж, В.Авагимяныг Нотрижийн эмнэлэгт хүргэжээ. Хэргийн улмаас хэн ч гэмтэж бэртээгүй, мөн хэн, хэнийгээ буруутгалгүй тохироод салжээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button