НИЙГЭМ

Манай улс сармагчны цэцэг илэрсэн 64 улсаас жуулчин хүлээж авчээ

ДЭМБ-аас онц байдал хэмээн зарлахад ойрхон байгаа “Сармагчны цэцэг” өвчний хамрах хүрээ, тархалт хүрээгээ тэлсээр байна. Eguur.mn анхаарал татсан энэ сэдвээр доорх инфографикийг бэлдлээ.

Сармагчны цэцэг өвчин нь шинж тэмдэг илрэх тодорхой хугацаатай. Халдвар авснаас хойш 5-21 хоногийн дотор шинж тэмдэг бүрэн илэрдэг. Тиймээс энэ оны нэгдүгээр улирлын мэдээллийг хассан. Мөн яг энэ шалтгаанаар II улиралд ирсэн жуулчдын эрсдэл мэдэгдэхүйц буурч байгааг энд  бас хэлэх хэрэгтэй.

Өвчний эрсдлийг хэтрүүлэн мэдээлж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлэхийг зориогүй гэдгээ энэ тайлбараараа илэрхийлэхийг хичээв. Жуулчдын "тэсрэлт" болсон Үндэсний их баяр наадмаас хойш 14 хоног л өнгөрч буй, манай улсын иргэд ихээр оршин суудаг БНХАУ, Япон, ОХУ, БНХАУ, Турк зэрэг улсуудад халдвар бүртгэгдсэн тул эрсдэл байгааг сануулах зорилготой энэхүү мэдээллийг бэлдсэн болно.

ДЭМБ-ын Онц байдлын хороо өнгөрсөн зургаадугаар сард анх хуралдаад өвчний тархалт онц байдлын хэмжээнд хүрээгүй гэж шийдсэн. Тухайн үед халдварын нийт тохиолдол 3000 орчим, тархалтын хүрээ ч хумигдмал байв. Улмаар өвчний тархалт 75 улсыг хамарч, нийт тохиолдлын тоо 16 000 гаруйд хүрсний дараа буюу өнгөрсөн пүрэв гаригт дахин хуралдаад мөн л олон улсын хэмжээнд онц байдал зарлахаас түдгэлзэх шийд гаргасан.

Гэхдээ энэ удаад хорооны гишүүдийн санал хуваагдаж саналын зөрүү маш ойрхон гарсан, мөнхүү өвчний талаарх мэдлэг маш хомсын зэрэгцээ халдварлах буюу дамжих арга замууд нэмэгдэж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хариуцлагаа ухамсарлан бие даан шийдвэр гаргаж, олон улсын хэмжээнд онц байдлын хэмжээнд хүрсэн хэмээн өнгөрсөн бямба гаригт албан ёсоор зарласан юм.

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ХАЛДВАР ИЛЭРСЭН УЛС, ТОХИОЛДЛЫН ТОО, МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧИН

Инфотой танилцах: Хамгийн дээд буланд буй хар сум дээр дарахаар хоёр сонголт гарч ирнэ. Тэдгээрийг нэг нэгээр нь дарж сармагчны цэцэг өвчний тохиолдол, тухайн улсуудаас хэчнээн жуулчин ирснийг хараарай.

ДЭМБ-ын “хэлээр” олон улсыг хамарсан онц байдал (PHEIC) зарлах нь “Тухайн өвчин бусад тархах эрсдэлтэй бөгөөд олон улсын зохицуулалттай хариу хэмжээ авах шаардлагатай” гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл халдвар тархаагүй байгаа байгаа улс орнуудад илүү хамаатай аж.  

ДЭМБ нь ковид19 цар тахлыг 2020 оны хоёрдугаар сарын 12-нд, 20 улсад тархаад байх үед нь “Онц байдал” зарлаж байв.

Коронавирусийн халдвар маш олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн нь ДЭМБ “Цар тахал” гэж зарлалгүй алгуурласантай холбоотой гэх шүүмжлэл явдаг ч чухамдаа бол олон улсыг хамарсан онц байдал (PHEIC) зарласан байхад улс орнууд хэтэрхий тоомжиргүй хандсан нь илүү байсныг энд бас дурдах нь зүйтэй болов уу.

Ковид19-ийг жишээлж буй нь сармагчны цэцэг өвчин цар тахлын хэмжээнд очно хэмээн ёрлож буй хэрэг бус. Сармагчны цэцэг өвчин хэдий дэлхийн 75 улсад 16 000 гаруй тохиоллдол илрээд буй ч үхлийн хувь бага. Одоогоор таван тохиолдол бүртгэгдээд буй. Энэ вирус өмнө нь голомтлон тархаж байсан түүхгүй улсуудад үхлийн нэг тохиолдол байхгүй.   

Теодор Аданом Гебрейесус онц байдал зарлахдаа Европт эрсдэл өндөр, бусад тивд дунд зэрэг байгааг тодотгож хэлсэн. Мөн өвчлөл ижил хүйстнүүдийн дунд элбэг байгаа ч ялгаварлан гадуурхалт явах нь өвчнөөс ч аюултай гэж онцолсон юм.

ДЭМБ-ыг төлөөлж буй хүн "Одоогоор олон улсын хөдөлгөөнд саад учруулах эрсдэл бага хэвээр байгаа ч цаашид олон улсад тархах тодорхой аюул бий" гэж хэлж байна. Энэ бол ердөө л тохиолдол илрээгүй улсууд нь урьдчилан сэргийл, нэгэнт гарсан улсууд нь тархалтаа хязгаарла, юу болж мэднэ гэсэн үг шүү дээ. Маш тодорхойгүй нөхцөл байгааг тэрээр онц байдал зарлаж хэлсэн үгэндээ нэг бус удаа дурьдсан байсан.

ОХУ ганц тохиолдлоо тархаалгүй нам дарсан гэж зарласан мэдээлэлдээ хил гааль дээр шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, улс орнууд урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийж байгаа юм байна.

ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарласнаа цуцлаагүй байгаа бөгөөд нэгэн зэрэг хоёр өвчнийг цар тахлын хэмжээнд зарлаж байсан удаа урьд өмнө нь байхгүй. 2022 оны долдугаар сарын 26-ны байдлаар тус байгууллага олон улсын хэмжээнд идэвхтэй байгаа COVID-19, полиомиелит, сармагчингийн цэцэг гэсэн гурван өвчний хяналтыг хийж байна.

Сайн мэдээ дуулгахад, 712 тохиолдол илрээд буй Нидерланд улс иргэдэдээ өчигдрөөс сармагчны цэцэг өвчний вакцин хийж эхэлсэн байна.

Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Амстердам, Хаага хотод эхний ээлжинд 32 000 хүнийг вакцинжуулахаар болжээ. “Bavarian Nordic” компанийн “Imvanex” хэмээх уг вакцин нь одоогоор энэ өвчний цорын ганц вакцин аж. Зарим улс 1980-аад онд хийж байсан вакцинаа хадгалж байсан ч ДЭМБ ашиглахыг зөвлөхгүй байгаа.  

Ковид19 цар тахалтай холбоотойгоор ДЭМБ өвчний талаар шинээр үүссэн мэдлэгийг нэгтгэж, тараахдаа илүү шуурхай болсон. Тиймээс урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг зөвлөх нь цаг хугацааны асуудал юм.  

ДЭМБ-ААС ГАРГАСАН ТҮР ЗӨВЛӨМЖ

-Халдвар дамжихыг зогсоох, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах арга хэмжээг зохицуулах;

–Нөлөөлөлд өртсөн иргэдтэй хамтран ажиллаж, тэдний хамгаалалтыг хангах;

– Тандалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмолжуулах;

–Эмнэлэг, эмнэлэгт халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах;

–Вакцин, эмчилгээ болон бусад судалгааг эрчимжүүлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-26 08:21

сармагчны цэцэг гарлаа гэж үлээх гээд эхэлж байгаа юм бна, тэр чинь ДОХ шиг бэлгийн замаар, гомо нарын өвчин гэсэн , юу гэж уга�##�т явуулах гэж бгаа болдоо????

Зочин
Зочин
2022-07-26 08:22

одоо гаднаас хүмүүс оруулахаа болиоч ээ янз бүрийн өвчин орж ирээд бид чинь цөөгүүлээ шдээ аймаар юм дуулдаад байхын ????????????????

Зочин
Зочин
2022-07-26 08:52

Bolioch dee Hariutslaga tootsoovhee Dahij buu oruul Haldvariin too n ihseed bsiim bn

Зочин
Зочин
2022-07-26 09:01

Пайзер шахсан орнуудаас мөн ижил хүйстнүүдээс илэрч бгаа

Зочин
Зочин
2022-07-26 10:09
Reply to  Зочин

б�##�ай новшоо с�##�таа эрх чөлөө хуцаад байхаар үр дүн

Зочин
Зочин
2022-07-26 09:06

одоо гаднаас хүмүүс оруулахаа болиоч ээ янз бүрийн өвчин орж ирээд бид чинь цөөгүүлээ шдээ аймаар юм дуулдаад байхын ????????????????

Зочин
Зочин
2022-07-26 19:59

За яадгийн тусахаа хүрвэл с�##�хиар л х�##�дана тусахгүйгээ хүрвэл хаит байсан ч х�##�дахгүйээ битгий горьд.Яасан эсэг бусын өвчний нэр олох хобитой хүмүүс вэ.Дээр үед хэн муу юм хүснэ тэр хүнийг тэр нь дагна гэж хэлдэг байж билээ их үнэн үг шүү анхаараарай өвчин тоочигчтд олл

Холбоотой мэдээ

Back to top button