ДЭЛХИЙ

ОХУ-тай хамтарч буй цэргийн сургуулилт манай олон талт гадаад бодлогын нэг хэсэг

ОХУ-ын танк, байлдааны зэвсэг хэрэгслүүд  баруун аймагт бууж байгаа мэдээлэл сошиал орчинд олон нийтийн анхаарлыг татаж, иргэд байр сууриа уралдуулж байна.

“Олон улсын байдал эгзэгтэй үед ОХУ-тай хамтарснаар олон улсыг үргээх вий” гэж болгоомжлол байх шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал, “Сэлэнгэ 2022” буюу оросууд “Селенга 2022” гэж нэрлэдэг энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг манай хэрэгжүүлдэг олон талт гадаад бодлогын нэг хэсэг гэж харвал зүйтэй санагдана.  

Манайх олон талт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Энэ бодлогоороо дэлхийд танигдахын тулд багагүй хүчин чармайлт гаргаж ирсэн. Маш олон жишээ дурьдаж болно. Эрх баригчид гадаадад явахдаа байнга л энэ талаараа ярьж сурталчлахыг хичээж буй нь ажиглагддаг.

Батлан хамгаалах салбарт ч адилхан. Энэ жилийн зургаадугаар сард  АНУ болон бусад улстай "Хааны эрэлд 2022" цэргийн хээрийн сургуулилтыг хийсэн. Гол нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох эрхээ баталгаажуулах, чадвараа сайжруулах зорилготой. 2003 оноос хойш 20 жил зохион байгуулж буй. 2019 онд болсон сургуулилтад 30 улс оролцож байсан.

Харин “Сэлэнгэ 2022” сургуулилтын хувьд 2008 онд “Дархан” нэрээр эхэлж хийсэн, хожим нэрээ сольсон ч уламжлал болон тогтжээ. Энэ жил 14 дэх нь байх. Оросууд ч манай энэ бодлогыг хүлээн зөвшөөрдөг, оросын сайтуудаас “Селенга 2022” илэрцүүдийг шүүж үзвэл гараад ирнэ.

Манайх ч, бусад улс ч өөр, өөрсдийн бодлогынхоо хүрээнд хамтардаг, хэрэгтэйгээ аваад явцгаадаг. Ийм л зүйл. Оросуудын хувьд энэ жил Украин, Кавказын нөхцөл байдал нь том зургаараа нэг үйл явц гэж харж байгаа учраас уулархаг газар хэмээн баруун аймгийг сонгож авсан юм билээ.   

Манайх бас "Нүүдэлчин заан" нэртэй цэргийн хээрийн сургуулилтыг Энэтхэгтэй хамтарч хийдэг. Хилийн маргаантай Жамму Кашмир мужид нь ч очиж хийж байсан удаатай. Тиймээс энэ удаагийн ОХУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилт нь манай улсын олон талт бодлогын нэг хэсэг гэж харж байна.

Өнөөдөр ОХУ барууныхны өрсөлдөөнд аль нь давуу талтай байгааг хэлэх боломжгүй байна. Үр уршиг нь глобаль шинж чанартай байж, түүнд өртөж хохирч байгаа ч БНХАУ, Энэтхэг, гуравдагч ертөнцийнхөн тус тусдаа, өөрсдийнхөө үйлийг эрхлээд байдлыг ажиглаж буй. Нэг бол барууныхныг, нөгөө бол заавал ОХУ-ыг дагаж, дэмжих ёстой юм шиг адгасан байдал одоо өөрчлөгджээ. Барууныхан ч учиргүй шахаж дарамтлах нь гайгүй, дотоод хагарлаа яах вэ гэдэг тал руугаа орчихлоо.

Гуравдагчууд хоёр хүчтэй туйлын мөргөлдөөнд хэнийг нь дагах вэ гэхийн хажуугаар яаж бага хохиролтой, илүү хүчтэй үлдэх вэ гэдэг асуудалд санаагаа чилээж байна. Манайх ч өөрийн замаар явж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-26 11:54

ҮХЭЖ ДАЛД ОР. ҮХЭР МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН НҮҮР ЦАРАЙГ ЯАЖ ХАРНАА ҮХЭР МОНГОЛЧУУД ХЭЗЭЭНЭЭС УРВАГЧИД

ҮНЭН
ҮНЭН
2022-07-26 11:55

ҮХЭРНҮҮД НАМРААС ХҮҮХДЭЭ ГАДАГШАА ЯВУУЛЖ СУРГАНА ЭНЭ ТЭР ГЭЖ ХУЦДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ЭХНЭЭСЭЭ ГАДНААС ӨГДӨГ ТЭТГЭЛЭГҮҮД ХААГДАЖ ЭХЛЭНЭ

зоч
зоч
2022-07-26 13:00

олон т�##�т биш, арчаагүй хулчгар бодлого гэж харагдаж байгаа. Эзлэн түрэмгийлэгчтэй дөрөө харшуулж байгаа нь нөгөө дайтагч т�##�уудын дунд төвийг сахиж байгаа нь уу Ийм байв�##� гуравдагч хөршийн бодлого чинь устлаа.Байнга урваж шарваж байгаа нь сайн юманд хүргэхгүй

ҮНЭН
ҮНЭН
2022-07-26 13:10

МОНГОЛЧУУДЫН ХОЁР НҮҮРТЭЙ ОДОО БАРУУНЫХАН, ЯПОН, СОЛОНГОС МЭДДЭГ БОЛЛОО. ЗЭЭЛ ТУСЛАМЖ, ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨ ОДОО ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-07-28 07:47

eguur.mn чааваас даа хогийн сайт юм даа

Холбоотой мэдээ

Back to top button