
ОХУ-ын “Газпром” компани “Умардын цутгал 1” байгалийн хийн хоолойн нэг шахуургыг “Засвар хийнэ” гэсэн шалтгаанаар унтраахаар болжээ.
Шахуургыг унтрааснаар баруун Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ урьдныхаас тооцвол 20 хувь, одооныхоос 50 хувиар буурах нь тодорхой болж байна.
Оросын компани сүүлийн сар хүрэхгүй хугацааны дотор ийнхүү хоёр дахь удаагаа “Засвар хийнэ” гэсэн шалтгаанаар нийлүүлэлтээ багасгаж байна. Сүүлийн удаа засвар хийхээр 10 хоног бүрэн зогсоосон нь энэ сарын 21-нд дуусаад байв.
Гол худалдан авагч Германы Канцлел Олаф Шольц харин “Газпром”-ын удаа дараагийн энэ үйлдлийг “Засвар хийх, олборлолт багасгах зайлшгүй шалтгаан байгаагүй. Энэ бол Европын холбооны байгалийн хийн нөөцийг өвлөөс урьтаж багасгах гэсэн арга” хэмээн тайлбарлажээ.
“Умардын цутгал 1” нь ОХУ-ын байгалийн хийг Европын холбооны Герман болон бусад улс руу дамжуулдаг гол суваг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныхан үгээ хэлж , үнхэлцэг нь хагарах нь ээ.ЕВРОП ч өвөл хөлдөх дээрээ тулж ханш нь унасан еврогоороо АНУ аас занрын өндөр үнэтэй өмхий үнэртэй хийгээ худ�##�дан авч манайх шиг нүүрсээ түлж угаартах саар�##�тах байхаа даа
ОРОСУУДЫН ХИЙН ХООЛОЙ ОДОО БАРУУНД ХЭРЭГГҮЙ БОЛСОН ОРКУУД ОРК ЦАРАЙЛААД АМЬРААД БАЙЖ ДЭЭ
муу хэлэн байж аваад байх шаардлага байхгүй биз дээ Орос шин баялагтай орон одоо дэлхий дээр байхгүй дээ буцаад л гуйна даа хориг тавьж байхад зүгээр байна гэж юу байхав дээ