ДЭЛХИЙНийгмийн

Үл таних этгээд Ханхүү Харригийн гэрт нэвтрэхийг оролджээ

Их Британийн ханхүү Харригийн АНУ-ын Калифорни мужийн Монтесито хот дахь эзэмшил газарт үл таних этгээд хоёр ч удаа нэвтрэхийг оролджээ.

Уг байшинд ханхүү Харри эхнэр Меган Маркл болон хүүхдүүдтэйгээ хамт амьдрдаг юм байна. “The Sun” сонинд энэ талаар мэдээллээ.

Эхний оролдлого өнгөрсөн тавдугаар сарын 19-ний 17:44 цагт болсон бөгөөд дохиолол дуугарах үед Харри, Меган нар хүүхдүүдтэйгээ гэртээ байсан гэнэ.

Хоёр дахь нь мөн сарын 31-нд, Харри, Меган хоёрыг Их Британид зочилж очоод байх хойгуур болжээ. Хоёр оролдлого хоёул Санта Барбарагийн цагдаагийн газарт бүртгэгдсэн ч дуудлагын дагуу мөрдлөгө явуулсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button