ДЭЛХИЙ

Япон улс Акихабарагийн алан хядагчийг цаазалжээ

Токио хотноо 2008 онд хутгаар бусдад халдаж, долоон хүний хөнөөсөн Томохиро Като гэгчийг цаазалсан талаар Японы хэвлэлүүд мэдээллээ.

Түүний өдүүлсэн гэмт хэрэг харгис хэрцгийгээрээ Японы түүхэнд орж, тухайн үедээ ард иргэдийг хиртхийлгэж байсан юм.   

Томохиро Като нь хэрэг өдүүлэх үедээ 25 настай байсан бөгөөд ачааны машинаар явган зорчигчид руу дайран орж гурван хүнийг хөнөөгөөд дараа нь машинаасаа бууж, мөргүүлсэн хүмүүсийг хутгалан дахин дөрвөн хүний  аминд хүрч, найман хүнийг шархдуулсан байдаг.

Хэргийн газраа баривчлагдсан тэрээр цахим орчинд дээрэлхүүлж, дарамтлуулснаас ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн нь Японы нийгэмд шуугиан тарьж, түүнээс хойш эрх баригчид өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах болсон гэдэг.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэхэ
Хэхэ
2022-07-26 20:42

Жаргацан �########� өвчин тусаж шан�##�сангүй үхэх шивдээ �########� чинь

Холбоотой мэдээ

Back to top button