ДЭЛХИЙ

"Синьхуа": Энэ жил Монголд морь унаач ЗУРГААН хүүхэд энджээ

Монгол наадмын нэг сүүдэртэй тал болчхоод байгаа унаач хүүхдийн эндэгдэл олон улсын анхаарлыг татаж, хэвлэлээр мэдээлдэг болжээ.

Урд хөршийн мэдээллийн төв агентлаг “Синьхуа” өнөөдөр Монгол Улсад энэ жил багаар бодоход зургаан морь унаач хүүхэд уралдааны үеэр амь насаа алдсан сэдвийг хөндсөн байна.

Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын мэдээллээс эх сурвалж авсан гэх уг мэдээлэлд “Монголд жилийн турш олон том, бага наадмууд болдог. Эдгээр наадмын үеэр 290 гаруй хүүхэд хүнд, хөнгөнөөр гэмтдэг” гээд, хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд болсон наадмын үеэр 10 настай охин амь насаа алдсаныг ч тодорхой дурдсан байв.

Мөн “Монголд унаач хүүхдийн насны доод хязгаарыг наймаар тогтоосон ч монголчууд тэр бүр мөрддөггүй”  хэмээн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Л.Лхагва
Л.Лхагва
2022-07-27 10:45

Уг нь тэр уяачдаар өөрсдөөр нь морь унуулж гавъяа шагн�##�ыг нь олгох нь шудрага ёсонд нийцнэ. Манай уяаачдыг даах морь ховор л байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button