Нийгмийн

Солонгосчууд Жо Байденыг Пэ Жи Сон гэж нэрлэжээ

БНСУ-АНУ-ын Найрамдлын нийгэмлэг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Пэ Жи Сон гэх солонгос нэр хайрлажээ. “The Korea Times” энэ талаар мэдээллээ.

Нийгэмлэгээс нэр баталгаажуулсан сертификат бэлдэж “Дамжуулж өгөгтүн” хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн бүсийн зохицуулагч Курт Кэмпбеллд гардуулж өгсөн байна.  

Утга учир муутай мэт энэ санаачилга нийгэмлэгийнхний хувьд бол хэд, хэдэн чухал утга агуулгатай гэнэ.

Жишээ нь, овгийн Пэ гэдгийг нь БНСУ дахь АНУ-ын цэргийн анги нэгтгэл байрладаг Пэнтэк хотын нэрнээс авчээ. Харин нэрний Жи, Сон гэдэг нь солонгосоор газар нутаг, од гэх утгыг илэрхийлдэг аж.

“Солонгосын дайн”-ын гал зогсож түр эвлэрэх гэрээ байгуулагдсаны ойг тохиолдуулан “Цаашдаа Солонгосын хойгт энх тайван байдлыг хадгалах тал дээр анхаарал тавьсан хэвээр байгаарай” хэмээн ийм бэлэг барьсан аж.

Дашрамд дурдахад, Жо Байден нь тус нийгэмлэгээс нэр авсан АНУ-ын Ерөнхийлөгч биш бөгөөд өмнө Бараку Обама О Хан Ма, Дональд Трамп У Дэ Иль гэдэг нэртэй болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 27, 2022 11:20

ХОШНОГО ДОЛООХ ГЭЖ ҮҮЭИЙГ Л ХЭЛНЭ .

Холбоотой мэдээ

Back to top button