Бээжин: Нэнси Пелосиг Тайваньд айлчилбал хариу арга хэмжээ авна

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд айлчлах төлөвлөгөө Бээжингийн заналхийлэлтэй тулгараад байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн даваа гарагт “Нэнси Пелосиг Тайваньд айлчилбал хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэл гаргажээ.
Нэнси Пелоси Тайваньд айлчилбал 1997 оноос хойш тус улсад АНУ-аас очсон хамгийн өндөр албан тушаалтан болно. Гэвч түүний айлчлалд Бээжингээс гадна Ардчилсан намын дотоодод ч дургүй хүмүүс байгаа аж. Жо Байден ч энэ айлчлалыг цэргийнхэн таалахгүй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт ярьсан байна.
Бээжинг мэдэгдэл гаргасны дараа сэтгүүлчид Төрийн Департментаас энэ талаар тодруулахад “Дарга ойрын үед айлчлал төлөвлөөгүй. Тиймээс цуцлах тухай яриа байхгүй” гэсэн хариу өгч байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг чавганц элийгээ хийж Азид доншуучлах гээв