СПОРТ

Луис Суарес төрөлх “Насьонал” багтаа очлоо

Уругвайн шилдэг хөлбөмбөгч Луис Суарес нутгийнхаа  “Насьональ Монтевидео” багтай гэрээ байгуулжээ.

Багийн удирдлага албан ёсны фэйсбүүк хуудастаа энэ талаар мэдээлж, арай хожуу хөлбөмбөгч өөрөө хөгжөөн дэмжигчдэдээ видео бичлэг үлдээсэн байна.

Луис Суарес мэргэжлийн хөлбөмбөгчийн гараагаа 2005/2006 оны улиралд “Насьонал Монтевидео“ багаас эхлүүлж байсан юм. Тэрээр дараа нь замналаа Европын “Гронинген”, “Аякс”, “Ливерпуль”, “Барселона”, “Атлетико” багуудад үргэлжлүүлж Испанийн аваргаар таван удаа түрүүлж (“Барселона”-тай дөрөв, “Атлетико”-той нэг), 2014/15 онд Аваргуудын лигт түрүүлж байв.

Мөн шигшээ багаа 2011 онд Өмнөд Америкийн цомын аварга болж байжээ. Тэрээр өнгөрсөн улиралд Испанийн АШТ-ийн 35 тоглолтод оролцож,  11 гоол оруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button