УРЛАГ

“Playtime”-ын Ц.Нацагдорж “Бэхэн зүрх” УСК-нд тоглоно

“Hi Fi Records”, “Playtime” наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж дэлгэцийн уран бүтээлд тоглохоор болжээ. Тодруулбал, “MGL Art Media” группийн “Бэхэн зүрх” УСК-нд дүр бүтээх уран бүтээлчдийн нэр тодорсон бөгөөд тэдний дунд Ц.Нацагдорж багтсан байна.

“Бэхэн зүрх”-ийн продюсер С.Бат-Ирээдүй, найруулагч А.Баттүшиг. Харин хөгжмийн зохиолчоор Г.Онон, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, ерөнхий зураглаачаар Б.Базаррагчаа нар ажиллах ажээ. А.Баттүшигийн ерөнхий найруулагчаар нь ажиллах анхны уран бүтээл энэ юм.

Жүжигчдийн хувьд Ц.Нацагдоржоос гадна О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчид багтсан байна.

“Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлэх аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button