НИЙГЭМНийгэм мэдээ

Баян-Өлгийд сураггүй алга болсон эмэгтэйг 45 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд иргэн Д.Мөнгөнтуяа нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэн билээ.

Тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Цэвэр рашаан авна" гээд ээж, ах хоёрынхоо зөвшөөрлөөр гарчээ.

Улмаар ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай охин гэрээсээ гараад "хоёр найзтайгаа уулзаж байна, жаахан байж байгаад орно" гэж ярьсан. Гэвч тухрайн өдөр ирээгүй. Харин маргааш өглөө нь үүрээр уулзсан гэх хоёр найз нь гэрт орж ирээд "Мөнгөнтуяаг Одмаа гээд эгч нь аваад явсан" гэж хэлсэн. Гэвч ах нь хоёр найзтай нь цуг Одмаа гэх эмэгтэй гэрт очсон ч байгаагүй. Тухайн эмэгтэй Мөнгөнтуяатай уулзаагүй гэж хэлсэн юм билээ. Гэвч дараа нь чат нь олдож н.Одмаа гэх эмэгтэй "энд сууж байна хүрээд ир" гэж зураг явуулаад дуудсан байсан. Дараа нь Одмаа хэлэхдээ "Би Мөнгөнтуяатай уулзсан. Уулзаад Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга найзаараа хүргүүлсэн гэсэн" хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо ч эл эмэгтэйг олоогүй бөгөөд эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ.

А.ДАВАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хайгаад байх хэрэггүй л юм байна. Холбогдогч нарыг нь эрүүдэхэд олдох юм байна

Зочин
Зочин

Одмаа гэх эмэгтэйн зуучлал Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! хууль зүйн сайдаа анхааралдаан аваач . ЦЕГ Болд дарга аа. Монгол улсын иргэний амь нас асуудал яригдаж бна .

Зочин
Зочин

Юу гэсэн үг вэ хүн алга болоод сар хагас болж байхад. Хурдан олж өгөөч. Хариуцлагатай байгаач цагдаа хүчнийхэн. Жаахан сэтгэл гаргачихвал олдох л юм байна даа.

bii
bii

naad odmaagaa sain shalga

Холбоотой мэдээ

Back to top button