Баян-Өлгийд сураггүй алга болсон эмэгтэйг 45 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд иргэн Д.Мөнгөнтуяа нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэн билээ.
Тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Цэвэр рашаан авна" гээд ээж, ах хоёрынхоо зөвшөөрлөөр гарчээ.
Улмаар ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай охин гэрээсээ гараад "хоёр найзтайгаа уулзаж байна, жаахан байж байгаад орно" гэж ярьсан. Гэвч тухрайн өдөр ирээгүй. Харин маргааш өглөө нь үүрээр уулзсан гэх хоёр найз нь гэрт орж ирээд "Мөнгөнтуяаг Одмаа гээд эгч нь аваад явсан" гэж хэлсэн. Гэвч ах нь хоёр найзтай нь цуг Одмаа гэх эмэгтэй гэрт очсон ч байгаагүй. Тухайн эмэгтэй Мөнгөнтуяатай уулзаагүй гэж хэлсэн юм билээ. Гэвч дараа нь чат нь олдож н.Одмаа гэх эмэгтэй "энд сууж байна хүрээд ир" гэж зураг явуулаад дуудсан байсан. Дараа нь Одмаа хэлэхдээ "Би Мөнгөнтуяатай уулзсан. Уулзаад Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга найзаараа хүргүүлсэн гэсэн" хэмээн ярьсан байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо ч эл эмэгтэйг олоогүй бөгөөд эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайгаад байх хэрэггүй л юм байна. Холбогдогч нарыг нь эрүүдэхэд олдох юм байна
Одмаа гэх эмэгтэйн зуучл## Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! хууль зүйн сайдаа анхаар##даан аваач . ЦЕГ Болд дарга аа. Монгол улсын иргэний амь нас асууд## яригдаж бна .
Юу гэсэн үг вэ хүн ##га болоод сар хагас болж байхад. Хурдан олж өгөөч. Хариуцлагатай байгаач цагдаа хүчнийхэн. Жаахан сэтгэл гаргачихв## олдох л юм байна даа.
naad odmaagaa sain shalga