Ерөнхийлөгчийн хүн биш, бүлгээ зангидаж чадна гэж сонгогдсон Б.Түвшин | түүнийг хүлээх сорилт
Ардчилсан нам маш олон үзэл санааны нийлмэл, фракц төвтэй улс төрийн хүчин. 13 сар намын дарга, бүлгийн даргын албаа зэрэг хашсан О.Цогтгэрэл бүлгийн даргынхаа үүрэгт ажлаа өгөв. Хуралд оролцсон 41 гишүүнээс 24 нь Б.Түвшинд саналаа өгснөөр таван сарын өмнө байгуулагдсан "Ардчиллын сэргэлт холбоо" УИХ дахь бүлгээ авч чадлаа. О.Цогтгэрэл нар дуншиж дуншиж долоон саналаар дутуудаж хоцорлоо.
Ерөнхийлөгчийнх гэгдэх тус фракц 13 гишүүнтэйгээр |2026.05.05|-нд байгуулагдсан. Гишүүдийг нь нэрлэвэл, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан нар юм. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд хуралдаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нам дотроо нэр дэвшүүлэхээр болсноо зарласныг энд тодотгоё.
Ямартай ч хэнийг нам дотроо Ерөнхийлөгчид дэвшүүлэхээ зарлачихлаа. Бүлгийн даргынхаа эрх мэдлийг ч гартаа орууллаа, тэд. Харин шинэхэн бүлгийн даргын хамгийн эхний байр сууриас онцолвол "Ерөнхийлөгчийн хүн биш, бүлгээ зангидаж чадна" гэх. Түүнийг анх удаа сонгогдож байгаа, улс төрийн туршлага сул, АПУ угшилтай, ББСБ, кионы мөнгөөр УИХ-д орж ирсэн зэргээр бичсээр ирсэн. Үүнд "Олон нийт улстөрч гэхээр хувийн үзэл бодлоо их илэрхийлдэг, буруугаар яривал эго ихтэй байдлыг хардаг. Бүлгийн дарга бол 42 гишүүний байр суурийг нэг бодлого дээр зангидаж тодорхой үр дүнд хүргэх, цаашлаад АН улс төрийн сонгуульд ялах бодлогыг явуулах ёстой" гэх хариултыг өгчээ.
Ямартай ч Ардчилсан нам байж болох хамгийн залуу, эдийн засагч, доктор зэрэгтэй бүлгийн даргатай боллоо.
Б.Түвшин эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, олон улсын бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшиж, ажиллаж ирсэн. Тухайлан хэлбэл, 1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, 2003-2018 онд АПУ ХК-д санхүү хариуцсан захирал, 2016-2024 онд Миг даатгал ХХК-ийн ерөнхий захирал, мөн Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж буй.
Ер эдийн засаг суурьтай хүн энэ суудалд сууна гэдэг эрх баригчидтай тооны ухаанаар сөрөх давуу талыг эдэлнэ гэсэн үг. 2028 он хүртэл 42 гишүүнийхээ байр суурийг нэгтгэж, нэг бодлогод зангидаж, гоё сөрөг хүчин байж чадах, эсэх нь одоо Б.Түвшингээс шалтгаалахаар болчихлоо. Парламентад суугаад хоёр жил болохдоо нэг их дуугарч, манлайлж яваагүй түүнд намынхан нь бол итгэл үзүүллээ. Одоо түүнийг хэрхэн ажиллахыг харах цаг.
Түүнд тулгарах сорилтууд
1. Бүлгийн эв нэгдэл. Б.Түвшин өөрөө бүлгийн даргын гол үүрэг нь эв нэгдлийг хангаж, 42 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин буй болгох гэсэн. Гэвч намын дарга О.Цогтгэрэл болон бүлгийн ихэнх гишүүд Х.Тэмүүжинг дэмжиж байсан гэж хэвлэлүүд бичсэн. Намын дарга болон бүлгийн дарга өөр жигүүрт байх нь бодлогоо нэгтгэхэд хамгийн том сорилт.
2. Ерөнхийлөгчийн сүүдэр. Түүнийг Ерөнхийлөгчийн захиалгаар гарсан гэх тайлбар хэвлэлд аль хэдийн гарч эхэлсэн. Сөрөг хүчний бүлгийн дарга өөрийн бие даасан байдлаа үгээр бус, шийдвэрээрээ харуулах шаардлагатай болно.
3. Засгийн газрыг огцруулах асуудал. 40 гаруй гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах бичгийн талаар асуухад Б.Түвшин шууд хариулаагүй. Асуудлыг намын дарга, бүлгийн дарга, гишүүд зөвшилцөн шийднэ гэсэн. Энэ нь түүний бодит байр суурийг харуулах анхны туршилт болно.
4. Иргэдийн асуудал. Шатахууны үнэ, нөөцийн дутагдал, инфляц, төсвийн зарлага, Нөмрөгийн түймэр зэрэг асуудлаар Засгийн газартай хариуцлага ярих нь сөрөг хүчний бүлгийн үндсэн ажил.
Бүлгийн дарга ямар эрх үүрэгтэй вэ?
Завсарлага авах: бүлгийн нэрийн өмнөөс хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлт гаргадаг. Хуучин дэгийн хуулиар энэ нь 5 хүртэлх ажлын өдөр байсан. Завсарлагын шалтгаан, хугацааг бүлгийн дарга эсвэл дэд дарга хэлдэг байв. Жишээ нь, 2026 оны дөрөвдүгээр сард АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар нэг ажлын өдрийн завсарлага авсан.
УИХ-ын Зөвлөлийн гишүүн байх: Зөвлөл чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Бүлгийн дарга түүний гишүүнээр орж хэлэлцэх асуудлын дараалалд нөлөөлдөг.
УИХ-ын дэд даргыг нэр дэвшүүлэх: нам, эвслийн бүлэг бүр УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлдэг.
УИХ-ын даргын асуудлаар байр суурь гаргах: УИХ-ын даргад нэр дэвшигч эсвэл түүнийг чөлөөлөх асуудлыг бүлэг хэлэлцэж, санал дүгнэлт гаргадаг.
Бүлгийн хуралдааныг удирдах: бүлгийн байр суурийг тодорхойлох хуралдааныг зохион байгуулж, хэлэлцэх асуудлаа бүлэг өөрөө тогтоодог.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
B.Tuvshin uuruu Hurelsukhiin hun bish geжhel bna, tegeed yag yaj buleg zangidahiig ni harj l baiy
АН дотор Ерөнхийлөгчийн нөлөө орж ирээд бүлгийн даргыг нь авчихлаа шүү дээ, одоо ямар сөрөг хүчин байх юм
APU ugshtei, mungiin huchtei gishvvn gej aldarsan hun AN-iin buleg udirdana гэдэг л жинхэнэ эмгэнэл
Эдийн засагч, доктор хүн гарч ирж байгаа нь дээр ч гэсэн цаанаасаа даалгавартай л гарч ирсэн байх
2027 onii erunhiilugchiin songuulid D.Ganbatiig narsnaas hoish AN yamar ch bodlogo uldээгүй
O.Tsogtgerel uuruu bulegee alдаад B.Tuvshind uguisneer nam ni buur huvaagdaad duuslaa daa
Ene 13 gishuun gsed baigaa Hurelsukhiin evsel buh erkh medlee avch bna shd
УИХ-д хоёр жил болохдоо дуугараагүй байж гэнэт бүлгийн дарга болоод л гарч ирдэг сонин шүү
Buleg darga bolchхоод Засгийн газрыг огцруулах эсэх дээр дуугарахгүй булзаадлаа даа
42 гишүүнийг нэг бодлогод зангидана гэдэг энэ хүнд арай л ахадсан том даваа байна байх аа
Hurelsukhiin suuder dор орчихсон байж өөрийгөө бие даасан гэж ярихад хэн итгэх юм бэ
Улс төр гэдэг чинь мөнгөгүй бол ямар ч үгүй гэдгийг энэ сонгууль дахин харууллаа даа
O.Tsogtgerel 13 sar alban tushaash hasaj baij эцэст нь бүлгээ алдаад л дууслаа
Ene 4 сорилтыг даваад гараад ирвэл л сая нэг юм хүн гэж харах байх даа, одоохондоо эргэлзээтэй
Hurelsukhiin nuluu gsn zvil AN-iin dotor ulam l gazar avch, MAn-n salbar bolгож байна