Гадаад мэдээДЭЛХИЙ

Тупакийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэмээн Дуэйн Дэвис 40 жилийн хорих ял сонсжээ

Тупак Шакурыг 1996 онд хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон Дуэйн Дэвист мягмар гарагт /2026.10.13/ 40 жил хорих ял оноосон байна. Ийнхүү АНУ-ын рэп хөгжмийн алтан үеийг цочирдуулсан хэргийг 30 жилийн дараа эцэслэв. “South Side Compton Crips” гэмт бүлэглэлийн удирдагч байсан Дуэйнийг шүүх наймдугаар сард үхэлд хүргэх зэвсэг ашиглан хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн юм. Тэрбээр өөрийн гараар Тупакийг буудаж хөнөөгөөгүй ч шүүх хурал болсон Невада мужийн хуулиар бол гэмт хэрэг үйлдэхэд тусалж, зохион байгуулсан хүн үйлдсэн хүнтэй ижил ял үүрдэг учир ийм зүйл ангид буруутай гэж үзжээ.

63 настай Дуэйн Тупакийн үхэлтэй холбогдон яллагдсан цорын ганц хүн юм. Түүнийг яллах дүгнэлтийг танилцуулах шүүх хурлын үеэр шүүгч Карли Кирни үг хэлэхдээ “Та хэн нэгийг гэр бүлээс нь салгаж, амь нас, ирээдүйг нь булаачхаад зүгээр явж болохгүй. Ялангуяа тэр хүн нь Тупак Шакур байсан үед. Дэлхий нийт Тупакийг болон Тупакийг амь насаа алдсаныг хэзээ ч мартаагүй. Лас Вегас хот ч мөн адил мартаагүй” гэсэн байна. Хурлын үеэр прокурор Марк ДиЖиакомо хэлэхдээ, ямар ч ял оноосон бай Дуэйн шоронд нас барах нь гарцаагүй гэжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button