НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Мөнхтамир: Хятад, Сингапур, Малайз, Солонгос улсуудаас шатахуун авах хэлцэл "эд" хийгдэж байна

Энгийн АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн болон цаг үеийн асуудлаар АҮЭБЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын дэд сайд Б.Мөнхтамир "Өнөөдрөөс эхлэн шатахуун импортлогч ААН-үүд АИ-92 автобензиний үнийг ₮500-550 орчмоор нэмсэн байна. Энэ нь ОХУ-ын нефтийн үнэ өссөнтэй шууд холбоотой. Учир нь энэ сард ирэх шатахууны нийлүүлэлт өнгөрсөн сарын нийлүүлсэн үнээс $190 өсөж ирсэн учраас үнэ нэмэгдэж байна.

Видео үзэх бол:

Монгол Улсыг шатахуунаар таслахгүй байх нь нэн тэргүүний чухал ажил болоод буй. Тиймээс бид урд хөрш болон гуравдагч хөршөөс шатахууны авах ажил хэлэлцлийн шатандаа явж байна. Тухайлбал, Хятад, Сингапур, Малайз, Солонгос улсуудаас шатахуун авах хэлцэл "эд" хийгдэж, яригдаж байна. Оны сүүл буюу 11, 12-р саруудад шатахууны нөөц багасах эрсдэлтэй байгаа учраас дээрх улсуудаас шатахуун авах ажлыг эрчимжүүлж байгаа.

Одоогоор ШТС-уудад дараалал их байгаа. Тиймээс бид энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 264 ШТС-уудыг шатахууны үлдэгдлийн мэдээллийг гаргадаг болно. Мөн бензин бууж байгаа мэдээллийг benzin.mn сайтаар иргэд цаг алдалгүй авдаг болох юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХА ХА ..........."эд" хийгдэнэ гэж яг яаадгийн бол? ЭЛЭГ ХӨШЛӨӨ. Чаавас даа энэ АДМИН

Эд ?
Эд ?

ИД гээч!!! Бичиг үсэггүй, ном уншдаггүй мал вэ?

Зочин
Зочин

Санаа минь дээ! Ид гээд сайн тогтоож ав! Эх хэлээ сур! Сэтгүүлч, сурвалжлагч аятай хүн больё гэвэл эхлээд эх хэлэндээ ядаж 50 хувь эзэн болоорой!

Зочин
Зочин

Ид явагдаж байна Ид яригдаж байна Ид хийгдэж байна гэж ярьдаг биз дээ??? Сэтгүүлч нар нь Монгол хэлээ мэдэхгүй байж яаж мэдээ бэлтгэнэ гэж боддог байнаа??? Монгол хэлээ хамгийн түрүүнд буруу хэрэглэж сэглэж устгаж байгаа хүмүүс нь өнөөгийн сэтгүүлчид байна!!!

Хаана тэр вэ
Хаана тэр вэ

санаа манаа нэртэй мал минь! эд биш ИД гэдэг юм. Усан толгойтой юуч уншдаггүй мал вэ.

Zochin
Zochin

Энэ яавч сайн ер бишээ. Дэлхий дахинд нэг юм болохыг ёрлож байна. Газар хөдлөлт юм уу зуд турхан болохын дохио.

Зоо
Зоо

Энэ мэдрэлүүд оросоос 95 : авьдаг түлшгээл хуцдаг мөртөөө одоо хужаа солонгос нь өөрсдиигөө яая гэж байж монголыг түлшээр хангахуу

Зочин
Зочин

Энэ цүнх баригч чин хэн сэн билээ

Энхээ
Энхээ

Арайч дээ хөрш улсаас 100 жил авчихаад хаа холын юу юу гэдэг улсаас гуйлга гуйх даа ичээрэй

Зочин
Зочин

1litr dutamd 12tugrug nemegdhed irgend 560tug nemegdene

Зочин
Зочин

Орос шатахууныхаа үнийг нэмсэн ч нэмээгүй ч байнга худал шалтаг тоо, Ин нэмдэг биз дээ...? Одоо бүүр өндөр үнэтэйг авах нь ээ....!?

Зочин
Зочин

Газар нутагтай газрын тосны байгаад байдаг энэ малнууд гаднаас бензин гууж яавдаг арай шүү үнэхээр гутамшиг

Зочин
Зочин

Дандаа түүхий нефть Ойрхи дорнод, ОХУ-аас импортолж бензин хийдэг улсаас авахаар үнэ нэмэгдэнэ миний мэдэхээр хятад лав 1-2 мянган төгрөгөөр илүү байсан. Өөрсдөө нефть олборлож бензин үйлдвэрлэдэг Казахстанаас ядаж гуймаар. Тэнд бензин манайхаас хамаагүй хямд

Зочин
Зочин

Худлаа битгий донгосоод бай! Монгол улс ОХУ-аас 100% түлш авдаг. Хомсдлыг далимдуулж Оросыг доош нь хийх гээд байна

Холбоотой мэдээ

Back to top button