Нийгэм мэдээСонин хачинТанд хэрэгтэй

Пи өдөр гэж юу вэ

Пи өдрийг дэлхий дахинаа олон улсын математикийн өдөр хэмээн нэрлэдэг. Жил бүрийн гуравдугаар сарын 14-ний өдрийг Пи өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр олон жилийг үдэж буй.

Эл өдрийг анх физикч Ларри Шоу 1988 онд ийн нэрлэсэн бөгөөд жил бүрийн энэ өдрийг сонгосон нь учиртай.

Учир нь пи тооны эхний гурван орон нь 3.14 байдаг бол Альберт Эйнштений төрсөн өдөр гуравдугаар сарын 14 байдаг ажээ.

Анхны Пи өдрийн баярыг Сан Пранциско хотод байрладаг Exploratorium интерактив шинжлэх ухааны музейд хийж, дугуй парад зохион байгуулж, жимсний бялуу идсэн байдаг. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хууль тогтоомжийг баталснаар 2009 оноос албан ёсны үндэсний баярын өдөр болгосон билээ.

Яагаад Пи гэж?

Эртний Грекийн математикч Архимед нь пи-г зөв тооцоолсон анхны хүн билээ. Энэ нь иррациональ тоо учраас хязгааргүй үргэлжилдэг юм. Төгсгөлгүй уг тоог товчлох шаардлагатай бөгөөд эхний гурван орон нь 3.14 буюу 22/7 бутархайг тэрээр зөв тооцоолсон байдаг.

Математикт уг тоо нь хязгааргүй диаметртэй тойргийн тогтмол харьцааг илэрхийлдэг. Тиймээс инженерчлэлийн мэргэжлүүдэд зайлшгүй шаардлагатай бөгөөд орчин үеийн барилгын ажлыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тоо ажээ.

18 дугаар зууны дунд үеэс пи-г Грекийн п үсгээр төлөөлдөг болсон. Үнэндээ “пи” гэх үг нь тойрог гэсэн утгатай Грек үгний эхний үсгээс гаралтай аж.

2015 онд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн нь холбогдох салбарынхан хийгээд уг тоонд дурлагсдын хувьд хамгийн баяртай өдөр байжээ.

Уг өдрийн баярын арга хэмжээг өглөөний 09:26:53 цагт тэмдэглэн өнгөрүүлжээ. Ингэснээр 03/14/15 өдрийн 09:26:53 буюу 3.141592653 гэх тоо үүссэн байдаг. Эл өдрийн арга хэмжээг зохион байгуулсан цаг мөч нь пи тооны эхний 10 цифр байсан ажээ.

Өнөөдрийг хүртэл пи тоог нэг триллион аравтын оронтой тоогоор тооцоолсон байдаг бөгөөд математикчид энэ хүргээд зогсохгүйгээр судалсаар буй.

Тиймээс математикчид болон эрдэмтэд бялуу идэх, сургалт хийх, музей үзэх гэх мэтээр баярыг өдрийг тэмдэглэн, төрөл бүрийн тэмцээнийг зохиож, уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button