Нийгмийн

Үерийн нөхцөлд цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөж байна

Өнөөдөр /2023.07.10/-ийн 18 цагийн байдлаар нийт 27 дэд өртөө, 4164 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс салгасан бөгөөд эрсдэлийг арилгахаар холбогдох газрууд ажилласаар байна.

Эдгээр хэрэглэгчид нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв орчмын орон сууцнууд болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Олимп хотхоны оршин суугчид бөгөөд тус байрнуудын хонгилын давхрууд бүгд усанд автсан нь шавхагдаж дуусаагүй, эрсдэлтэй нөхцөлд байгаа юм.

УБЦТС ТӨХК-ийн ажилтнууд энэ байршилд үзлэг, шалгалтыг тасралтгүй хийж, эрсдэл нь арилсан байруудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг эхнээс нь сэргээж эхэлсэн.

Тус компани нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоодугаар сарын 05-10-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд нүүрлэсэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсны 1064 дэд өртөө, 48801 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна. Ташрамд зөвлөхөд таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг зөвлөе.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button