Top StoriesЯрилцлага

"Намайг Ламборгини унаж, Дубайд давхидаг гэвэл масс цаазална"

Тэр миний уулзсан хамгийн эртний хүн байлаа.

Хэзээ нэгэн цагт бойн дээр нядлуулах гэж байсан адуунуудыг өөрийнхөө хөрөнгөөр мөнгө төлж худалдаж аваад аварна, тэгээд адууны асрамжийн газар байгуулна гэдэг санааг хэн ч сэдээгүй шиг, хэний ч сэдээгүй санаа өгөгдөх ёстой мэт тусгай тавилантай нэгэн бол Б.Наранбадрах байж мэдэх юм.

Яагаад ч юм түүнийг монголжуу төрхөөр нь хээ шаагүй хөдөөгийн угшил, хүмүүжил гэдэг зүйлээс ялгаж, салгаж хүлээж авахад төвөгтэй тусмаар. Монгол цамц өмсөж, монгол гутал өшиглөсөн тэр жийпнээс бууж ирж байна. Жолооны урдах уух юм байрлуулах тавиураас Улаанбаатарын хамгийн хээнцэр кофе шопуудын нэгнээс авсан цаасан аягатай латтег барихдаа тэр орчин үеийн залуу байлаа. Харин ярьж эхлэхдээ лав хэдэн арваар тоологдох жилийн өмнөөс ирсэн нэгэн шиг, “Энэ хүнээс ийм хоолой гарлаа гэж үү” гэж дороо эргэцмээр сөөнгө ярьж, өвгөжөөр дуугарч, хэлээ хазлах юм.

-Таныг моринд хайртай, тийм хүн гэхээр яагаад ч юм хүмүүс ийм дүр төрхөөс нь давж хардаггүй байх.

-Тийм байж магадгүй. Би уг нь Дубайд IT-гийн компанитай хүн.

IT-ийн компани, тэгээд Дубай гэнэ ээ? Энэ бүх хугацаанд Б.Наранбадрахыг бид ер нь хэр мэдэж, ойлгож ирээ вэ. Тэр ер нь хэн гэгч юм бол доо. Адуу аварч, хураахаасаа өмнө тэр юу хийж явсан хүн бэ. Сэргэлэн, гүйлгээ ухаантай, жаатай залуу л юм уу. Эсвэл гадаад төрх, ярианы өнгө хоёр нь эрс тэрс эсрэгцэж буй шигээ холоос санаа сэдэл өвөрлөж ирсэн нэгэн үү.

Одоогоос гурван жилийн өмнө Б.Наранбадрах адууны асрамжийн газраа байгуулсан. Одоо харин адуунууд нь Городокт бэлчээрлэж байна. Гурав тасарсан адуун сүрэгтэй нь очиж танилцахад “Тэр ийм онигоотой”, “Энэ ийм түүхтэй”, “Манай энэ тийм”, “Тэр гуай ийм” гэх мэтээр зүсэлж ярихдаа дуртай юм. Өөр өөрийн түүхээр амь хэлтэрсэн адууд энд цугларчээ. Адуу бол эзнээсээ бусдад хажиг ч гэмээр амьтан. Их Монголын буй болгосон бүх цаг хугацааны түүхээс адууг хасаад хаячихъя гэвэл бид бөгөөд бидний гэх алив юм алдуурч алга болмоор тийм хүйн холбоотой, хийморьтой амьтан биш үү. Тэдний амийг авардаг нь Б.Наранбадрах гэхээр, ийш чиглэх ямар хувь тавилангийн тохироо нь байсан юм бол доо.

Тэр эхний буудаллаж үзсэн адуун сүргийн нэг хэсгийг хараачлаад “Сая Пап Францис ирэхдээ надтай уулзахыг хүсэж. Би Увс руу нисэх гээд тасалбар бичүүлчихсэн, юу юугүй онгоцондоо суух гэж байсан учраас амжаагүй. Миний тухай гадаадын хэвлэлд гарсан нийтлэлийг уншсан юм байна. Тэгээд морь зүслэхийг хүсэж” гэлээ.

-Пап Францис уулзъя гэж хэлүүлэхэд уулзаагүй?

-Тийм ээ. Би уулзаад яах билээ. Их үсрээд зургаа л даруулна биз. Харин Пап Францис тэр морийг зүсэлж авсан.

Монгол хүн өөрийн адуутай байна гэдэг ямар нэгэн байдлаар өнөө цагт анхаарал татмаар асуудал мөн. Монголын ямар ч салбарт азтай, одтой яваа хүмүүс морь уядаг, морины хоббитой улс байх. Өнө эртнээс монголчууд бүгд л өөрийн гэсэн морьтой, морь байж гэмээнэ хаяа хярхаггүй тал нутагтаа аж төрж, амгалан сууж ирсэн байлтай. Одоо хотын амьдрал тийм зүйлийг эрс эрхшээнэ. Харин Б.Наранбадрахын адууны асрамжийн газраараа дамжуулан санал болгодог морь зүсэлж өгөх нэг төрлийн үйлчилгээ монголчуудын нуугдмал хийморийг сэргээх хийсвэр утгаар ч, мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох боломжоороо ч анхаарал татдаг.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис монгол хүмүүсийн урилгыг 777 жилийн дараа хүлээж аваад ирэхдээ өөрийн гэсэн морьтой болохыг хүсэж шүү дээ. Мөнгө төлнө, өөрөө зүсэлнэ, морь түүнийх. Харин эндээ идээшилнэ. Ирээд эргэж тойрч, унаж болно. Харин хүнд худалдахгүй. Холбогдох түрээс мөнгө юмаа өгнө.

Б.Наранбадрах “Адуутай амьдрал нь шинээр холбогдсон хүмүүст өөрчлөлт их гардаг. Тэд ярьдаг. Заримдаа хүн, адуу хоёр яг нэг нэгнээ сонгох нь бий” гэж ярилаа. “Миний амьдрал ч адуу аварснаас хойш их өөрчлөгдсөн. Тэд надад ихийг хэлж өгдөг”.

Нээрэн бойн дээр алагддаг, хулгайд алдагддаг тэр бүх адуун сүргийг зүгээр л малчид төвлөрүүлж, ийм үйлчилгээ үзүүлээд эхлэх юм бол монгол ондоошил болж болох уу, өнөө цагт.

Б.Наранбадрах “Монгол адууг тойрсон системийн хямралыг өөрчлөхгүй бол малчид өөдлөхгүй. Дээр нь монголчуудын бие болоод сэтгэцийн эрүүл мэнд дордсоор байх болно. Танай нийтлэл цацагдсанаас хойш малчид өдөр шөнөгүй залгаж, зовлонгоо ярьсан” гэлээ.

Түүнийг адууны асрамжийн газраа байгуулаад удаагүй байхад манай сэтгүүлч Б.Буяндалай сурвалжилж байв.

Тэр цаашлаад “Нийт малын хулгайн 54 хувь нь адуу. За, малын хулгайн нийт илрүүлэлт нь 30 хувь. Хохирол барагдуулалт 5 хувь. Тэгэхээр малаа алдсан малчдын 95 хувь нь шууд хохирч байна гэсэн үг.

Амьдрал дээр ингэдэг. 100 гаруй адууг толгойг нь тастаж, хажуугийн жалганд хаяад аваад явжээ. Цусан мөрөөр малчин өвгөн мотоциклтой хөөвөл төв зам дээр жирийлгэж яваа дугааргүй машин өөдөөс нь буудаж байгаа юм. Малчин өвгөн үлдлээ. Сар хагасын дараа тэр голд малын махны ченж “Амьд мал бөөндөж авна” гээд ирлээ. Зарлаа.

“Малчид махаа үнэтэй зардаг” гэж ярьдаг. Гэвчиг начир дээрээ малын хулгайчаас айхдаа 400-600 мянган төгрөгөөр адуугаа зардаг гээд бод доо. Хотод харин үнэлгээ нь ямар болж ирдэг билээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн судалгаагаар, жилдээ 39-59 мянган иргэн хот руу нүүж байгаа. Яагаад. 37 хувь нь малын хулгайн хохирогч, эсвэл малын хулгайг үзсэн, дуулсан хүмүүс байдаг. Дээр дурдсанаар үүний 54 хувь нь адууны хулгай гэхээр хот руу нүүгсдийн 18.5 хувь дангаараа зөвхөн адууны хулгайн шалтгаантай гэсэн үг. Тэгэхээр шийдэл нь адууны бодлого гэдэг юм байх хэрэгтэй” хэмээв.

Тэр монгол адуунд, малчин амьдралын хэв маягт суурилсан, цахим системээр хэлбэржсэн өнөө цагийн бодлогын арга хэрэгсэл сэджээ. Угтаа тэр И-Монголиагаас өмнө, Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн зохиогчийн эрхийг эзэмшиж байсан талаар хожим ярих болно.

Б.Наранбадрах 2022 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, энэ санаагаа хэлэхэд нь “Чи шантрахгүй бол би шантрахгүй” гэж хэлжээ.

-Ямар бодлого гэж. Тун товчоор зураглавал?

-Нэгт, адууг бойнд алахыг, лангуун дээр зарахыг цаазлан зогсоох хэрэгтэй юм билээ. Хулгай гэдэг хаяггүй, гарал үүсэлгүй адуун дээр л явж байгаа. Харин зөвхөн адуутай холбоотой, И-Монголиа шиг аппликейшн нэвтрүүлж, түүнд бүх адууны махны бүртгэлжилт төвлөрөх юм. Ингэснээр адууны хулгай зогсоно.

Энэ бол 0 цэг. Үүн дээр төвлөрөөд олон улсад өгөх мессежийн суурь бий болох юм байна.

Номхон морийг одоо эргэлтэд  оруулъя. Чи хотод амьдардаг ч чамд өөрийн гэсэн номхон морь байх боломжтой. Сард 20 мянган төгрөг төлнө. Тийм гэвэл чи адуутай болох уу.

-Болмоор санагдах бололтой.

-Дахин нөгөө аппликейшнээр дамжуулж суурьшлын бүсдээ ойр адууны бэлчээрээ, малчнаа хайж олно, сонгоно. Нэг адуунд 0.5 га газар гэж тооцон, түүний 1/3-аар менежмент хийх нормтой. Улаанбаатар хот дөрвөн гарцтай. Дөрвөн гарц руугаа төлөвлөлт хийж, малчинд газрынх нь зөвшөөрлийг өгч, бүсчилнэ.

Ингээд адууг бойн дээр алдаггүй, алсан мах нь үргэлж хаяг, бүртгэлжилттэй зарагддаг боллоо. Номхон адууг ийм байдлаар эргэлтэд орууллаа.

Өөрөөр хэлбэл ингээд “Монгол адууны диваажин болчихлоо” гэж дэлхий нийтэд зарлавал, дэлхийн моринд хайртай хүмүүсийг цуглуулна, татна. Ингээд гурав дахь шат нь гарч ирж байгаа юм. Одоо намайг дэлхийн улсуудад ярилцлага өгч, илтгэлээ тавиад явахаар хүмүүс ирье, үзье, харъя гээд байгаа.

Жишээлбэл Арнолд Шварценеггер, Хоакин Феникс нар дэмжинэ гэсэн.

-Тэдний нэрийг биччих үү, баталгаатай юу?

-Болно. Тэд амьтны эрхийг хамгаалдаг хүмүүс. Адууг бойн дээр заазлан алдгийг болиулчихвал дэлхийд Монголыг эерэг агуулгаар ярихад бэлэн байгаа.

Юу гэвэл, ингээд би “Монгол хүн гэж хэн бэ” гэдэг асуултад хариулах шаардлагатай болчихсон.

Өдгөө НҮБ-аас дэлхийд энх тайвныг тогтоох агуулгыг чухалчлан анхаарч байна. Энх тайванч соёлыг улс хооронд түгээх 1999 оны конвенц байдаг юм байна. Гэтэл бидэнд жинхэнэ энх тайванч соёл байгаа.

Бид таваас доош настай хүүхдээ хурга ишигтэй тоглуулж өсгөдөг. Таваас дээш настайд нь морь зүслээд өгчихдөг. Энэ бол амьтан, хүний хэнийг ч алагчлалгүй хайрлах хүмүүжил юм гэж “Монгол ондоошил” хэмээх илтгэл бэлдэн, Бразил, Франц гээд таван оронд тавиад байна. Сонссон улс “Бид очъё” гээд холбогддог. Харин бид хараахан бэлэн биш байна. Яваад очихоор малчин малаа саагаагүй, мотоциклоор далгиулж яваа.

500 малтай бол жилийн 200 сая төгрөгийн орлого олох боломж түүгээр бий болохоор байна.

Өдөрт нэг 10 мянган төгрөг өгөөд малчин айлд очиж, хүүхдээ хурга ишигтэй тоглуулж, ааруул цагаан идээ идээд ирдэг бол ямар вэ. Тэгэхээр малчдыг чадавхжуулах нь чухал болоод байна. Одоо малаа өсгөх чухал биш. Ашиглах нь чухал. Учир нь бэлчээр талхлагдаж, газар нутаг цөлжсөөр. “Малыг махалж мөнгө олдог” гэсэн сэтгэлгээ яваад байвал өсгөхийг л бодно биз  дээ. Тэгэхээр энэ дахиад бэлчээрийн менежмент ч мөн.

Ер нь монгол хүн бол амь бүрийг алагчлалгүй хайрладаг хүмүүс. Энэ бол хийморь. Ууланд давхиж гараад хийморь сэргээнэ гэх биш юм. Одоо монголчуудад ирээдүйдээ итгэх итгэл хэрэгтэй байна.

Ондоошлыг япон, солонгосчууд яаж бий болгосон билээ.

Пап Францис Монголд ирээд буцахдаа "Цусанд нь тэр мэдрэмж бий учраас Монгол бол эрх чөлөөний орон" гэж тэмдэглэсэн. Монголчуудын өнөөдөр биш өмнө нь бий болгож ирсэн үнэ цэн одоо дэлхий даяар мэдрэгдэж эхэлж буй энх тайванч, энхийг эрхэмлэгч, эрх чөлөөг эрхшээгч давлагаанд тодорч байна. Нээрэн монголчуудын бага балчир наснаасаа мал амьтанд хийгээд онгон байгальд ойр өсдөг тэр аж амьдрал түүний толгойд бүрэлдсэн төлөвлөгөөгөөр бол тун анхаарал татам тусахаар, дэлхийд.

-Адууны асрамжийн газраар танигдаж, олон нийтийн хараанд орсноос хойш таны амьдралд сөрөг өөрчлөлт гарсан уу?

-Мэдэхгүй юм даа. Нийгэмтэй нэг их хутгалддаггүй болохоор.

-Сошиал хуудастаа идэвхтэй юм биш үү. Playtime наадмын үеэр та залуусыг “Арай ч дээ” гэж шүүмжилсэн байсан.

-Тэр зориудын судалгаа байсан.

Манай багш датаг яаж ийгээд, ямар нэгэн байдлаар цуглуулж л чадвал анализ хийхэд алт болно гэж хэлдэг байсан.

Playtime залуусын хувьд Цагаан сар нь болсныг ойлгосон байсан л даа. Гагцхүү  цаг үе нь болохгүй байсан. Гэтэл саяын зун үер болонгуут нь тэр постыг зориуд өдөөж бичсэн.

Комментуудаас анализ хийхэд 95 хувь нь сонгууль өгдөггүй юм билээ. Сонгуулийг хэн нэгнийг сонгох хэлбэрээр нь ойлгодог юм байна. Эрх чөлөөт улсын иргэн гэдгээ энэ өдөр л мэдрэх учиртай юм, уг нь. “Би ирээдүйг бүтээнэ” гэсэн сэтгэлгээгүй, “Сонголт байхгүй” гэсэн гомдоллогч хандлагатай байна л даа.

-Залуу хүн байж бас л туйлширдаг хүн юм аа гэж бодож байлаа?

-Миний найзууд ч Playtime-д явдаг, би мэднэ л дээ. Тэгж бичсэнээрээ би өөрийнхөө толгойг залуусын өмнө тавган дээр тавьсан явдал. Гэхдээ энэ миний эрмэлзэлтэй холбогдож байгаа. Тэр цуглуулсан дата, хийсэн анализд үндэслээд залуус руу чиглэсэн нэг ажил хийнэ.

-Та Дубайд ямар бизнестэй гэнэ ээ?

-Намайг Ламборгини унаад Дубайд давхидаг гэвэл Фэйсбүүкийн масс цаазална шүү дээ.

Нөгөө сэдэв рүү одоо эргэж очъё.

2011-2012 онд тэр Ж.Бадраа гуайн эхлүүлж байсан Өгөдэй хааны үеийн хөгжмийн зэмсгүүдийг сэргээх ажлыг үргэлжлүүлэхээр Монголын өнцөг булан бүр дэх өв тээгч нарын бичлэгийг хийж үлдэх зорилго тавин төсөл хэрэгжүүлжээ.

Харин 2013 онд цахим системийн салбарт хөл тавьсан. Төрийн нэг цэгийн үйлчилгээ анх нэвтрэхэд зохиогчийн эрх Б.Наранбадрахын нэр дээр гарсан гэдэг мэдээлэл анхаарал татлаа.

Дараа нь тэр 50 мянган ам.долларын хураамжтай хөрөнгө оруулагчдын чуулганд оролцжээ.

“Сүүлийн өдөр боллоо, Монголын павилионыг тоож ирэх хүн олддоггүй. Ингээд би арга сэдлээ. Бээжингийн гудамжаас бийр янтай худалдаж аваад хөрөнгө оруулагч бүрийн нэрийг каллиграфаар бичиж, оройн хоолон дээр бэлэглэлээ. Хүмүүс догдолж байна. Араас нь “Би Монголоос ирсэн. Манайд найр хуримын үеэр уртын дуу дуулах ёс бий” гэж хэлээд цайны ганцаа, “Хөөрхөн халиун”-аа дуулсан. Ингээд миний анхны “дийл” хийгдэж байлаа”.

-Та нуухгүй бол хэдэн настай вэ?

-Би 1984 оны хулгана.

Дахиад нөгөө нэг сэдэв. Тэр ер нь хэн бэ.

"Ийм ажил хийж, тийм юм ярьж явахын чамд буух ашиг юу юм бэ" гэж хүмүүс асуудаг.

Би дөрвөн настайдаа аавыгаа алдаж, тэр цагаас хойш аавын талаа мэдэхгүй өссөн.

2000 он гараад МУИС-ийн оюутан боллоо. Лекцийн үеэр намайг чөлөөлж, тэр багш уулзлаа. Миний нуруун дээр хэдэн тоннын ачаа үүрүүлчих шиг болсон. Би тэр цагаас хойш муу нэгэн, муухай хүн байх эрхгүй болсон" гэж Б.Наранбадрах миний асуултад хариуллаа.

Олон жил мөрийг нь мөшгиж явсан дотоод яамны тэр ажилтан Б.Наранбадрахыг эрийн цээнд хүрсэн хойно удам судрыг нь хэлж өгсөн нь энэ бөгөөд олон нийтэд хараахан ил болгохын учиргүй юм.

-Яагаад ер нь МУИС-д, эдийн засгийн анги гэж?

-Тэр үед конкурсийг мэргэжил, мэргэжлээр өгдөггүй байсан. Дундговиос Өмнөговьд шилжиж ирээд байлаа. Мянган хүүхдийн конкурсэд нэгээр шалгарсан. Ээж зөвлөсөн. Тэгээд л орсон. Банкны эдийн засагч мэргэжлээрээ харин нэг ч өдөр ажиллаагүй. Дараа нь яг өөрийн сонирхлоор, 2013 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн.

-Хэзээ та "Би монгол хүн юм байна" гэдгийг ухамсарт оюун ухаанаараа ойлгосон бэ?

-Адуу аварснаас хойш. Үнэндээ би тэднийг биш, тэд биднийг аварсан. Тэр мөч миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Өмнө нь ихэнхдээ гадаадад явдаг, болж бүтэж буй мэтээр ханаж л амьдарсан. Гэтэл тийм биш байсан.

21-р зууны Монголд далгиулж яваа идэр эр ч хөдөөгийн хөх өвгөчүүдийн харизматик байдлыг өөрөөсөө цацруулсан Б.Наранбадрах гэдэг хүний адуунаас цаадах үзэл бодол, ассан тэмүүлэл хийгээд хувь амьдралаас нь утгаж үзсэн бага сагахан зүйлс ингэж буух юм. Адуунаас цаадах гэе гэвч ер харцанд нь шингэж, сүнсийг нь зайлтал айлгаж ичээсэн бойн дээрх дурсамж гэдэг юм тээж буй монгол адуудаас түүний амьдралыг салгаж ойлгохын арга нэгээхэн үгүй болжээ.

Тэр одоо "Монгол ондоошил" гэдэг илтгэлээ бусдын урилгаар, үнэ төлбөргүй тавьж байна. Бас дэлхийн анхаарлыг ч татаж эхэлж байна. Харин Монголдоо адуунд суурилсан ямар бодлого, ямар ондоошил байж болохыг ярьж, санаачилж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2023 10:26

Жинхэнэ адуучин эр бна да.хөдөө стиль

Зочин
Зочин
10 сар 2, 2023 10:41

Ene hunees jinhene mongol er huni uner unertdeg. Hooloi bol yanzin zasagt haani tsahiur Tumur l gesen ug

Зочин
Зочин
10 сар 2, 2023 11:48

Ихэнх хүмүүсээс түрүүлж сэтгээд байгаа з�##�уу л даа. Ойлгож дэмжиж байгаа нь олон байгаа шүү. Энэрэл хайр, эдийн засаг, уламжл�##�т соёлыг хослуулж байгаа санаа нь амжилтад хүрэх нь дамжиггүй.

зчн
зчн
10 сар 2, 2023 21:03
Reply to  Зочин

цагаан хоолтон ш дээ .

Зочин
Зочин
10 сар 2, 2023 14:01

Ямар сайхан юм бэ. Таны чмн сэтгэл өгөөмөр зүрх Монголынх байдагт мориндоо зориулагддагт т�##�архаж байнаа. Улам их амжилт хүсье

Зочин
Зочин
10 сар 2, 2023 14:47

Aduunii mah goyo shuu

Адуунаас дор мал
Адуунаас дор мал
10 сар 31, 2024 09:13
Reply to  Зочин

Эргүү

Зочин
Зочин
10 сар 2, 2023 15:28

Aduu m#laa xairlaad
Ard olondoo taibarlaad
Argagui mongol er xunii
Aguu ix setgel baina daa

Зочин
Зочин
10 сар 2, 2023 17:49

Энэ хүн үнэхээр хүндэлмээр агуу хүн

Зочин
Зочин
10 сар 3, 2023 08:05

it companitain bj ymr zawtain be, dubaid lambo unadag , do yamnii hun yasan yasan genuu ene hun chini shizotoin bnsd

Зочин
Зочин
10 сар 3, 2023 09:02

Жинхэнэ адуунд хайртай эр юм. Нэр �##�дрын төлөө �##�ь бузгайг нь мөнгөөр зодож аваад тариа допинг шахаж ур�##�дуулж, уда�##�гүй эрлэгт илгээдэг оркуудын дэргэд жинхэнэ Монгол эр юм байна

ган
ган
10 сар 3, 2023 16:11

Гайх�##�тай сайхан юм мэдэж санаж яваа з�##�уу юм. Амжилт хүсэе

Зочин
Зочин
10 сар 3, 2023 18:26

Эх орныхоо төлөө яваа ховорхон л з�##�уу байна даа

Зочин
Зочин
10 сар 4, 2023 06:56

Ондоошил гэдэг шигээ ондоо хүн юмаа. Монголд хүн болж төрснийхөө хэргийг гаргаж байгаа цөөн хүмүүсийн нэг юм. Баярл�##�аа бахархлаа.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 17:48

Өвөрмөц ертөнцтэй гайх�##�тай хүн юмаа

Зочин
Зочин
11 сар 20, 2024 12:57

Энэ сэтгүүлчид үгээ хянаж сурмаар жинхэнэ монгол бахарх�##�т зоригт ухаантай жинхэнэ монгол цустай монгол зүрхтэй хүнийг монголжуу төрхтэй гэж бичээд байхдаа яахавдээ тэнэг сэтгүүлчээ наад монголжуу гэдэг үгнийхээ утгийг мэддэггүй юмуу монголжуу төрхтэй гадаад хүн гэсэн утгаар монголжуу төрхтэй гэж ярьдаг юм тэнэгээ тэгээд наранбадрахыг маань хүмүүс элдвээр хэлээд монгол юм бишүү ухааны юм яриад муусайн троллууд дайраад зориуд юм үүсгэх гээд бгаан бнашдээ энэ үгээ.засаараа жинхэнэ монгол з�##�уу гэж бич тэнэгээ өв уламжл�##� ёс заншлаа мэддэг жинхэнэ монгол цэвэр цусны з�##�уугаас л өр зүрхнээс нь ийм үг үйлдэл сэтгэл зүрх зориг тэвчээр гарна мангаруудаа

Б.Оюунаа
Б.Оюунаа
12 сар 24, 2024 21:27

Маш зөв.
Жинхэнэ монгол з�##�уу.
Сайхан дуурайл.
Дэмждэг.
Бахархдаг.
Од хийморь ерөөе өө!

Холбоотой мэдээ

Back to top button