“Apple”-н захирал хувьцаанаасаа их хэмжээгээр заржээ

Мягмар гарагт /2023.10.03/ “Apple” компанийн захирал Тим Күүк өөрийн эзэмшдэг хувьцаанаасаа их хэмжээгээр зарсан байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссоос харвал Күүк 511,000 нэгж хувьцааг 87.8 сая ам.доллароор худалдаалжээ.
Үүнээс бүх татвар суутгасны дараа Күүк 41.5 сая ам.долларын цэвэр орлоготой үлдсэн байна. Тэрбээр 2021 оны наймдугаар сард хувьцаанаасаа зарж 355 сая ам.доллар олсон билээ. Тэр цагаас хойш буюу хоёр жилийн хугацаанд Күүк нэг их хувьцаа зараагүй юм.

Өнгөрсөн долоодугаар сард “Apple” компанийн хувьцаа түүхэнд байгаагүй их үнэд хүрч 198.23 ам.доллар болсон. Гэвч ухаалаг гар утасны эрэлт тооцоолж байснаас удаан сэргэж байгаа учир долоодугаар сараас хойш тус компанийн хувьцааны үнэ буурч байгаа.
“Apple” өнгөрсөн сард iPhone 15 гар утсаа танилцуулахдаа үнэ өртгийг нь нэмэлгүй худалдаанд гаргасан. Үүнийг шинжээчид дэлхий даяар ухаалаг утасны эрэлт нэмэгдэх нь удаан байгаатай холбоотой гэж үзсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.