Нийгмийн

Б.Болороогийн шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын туслахууд хүлээн авлаа

Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Болороогийн нөхөр ажлаа хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Амь насаа алдсан шалтгааныг Шүүх эмнэлгийн зүгээс “их хэмжээний согтолттой” байсан хэмээн тайлбарлаж буй бол Б.Болороо үүнийг эсэргүүцэж,төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээсэн ч хариу ирээгүй.

Иймээс Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбай дээр сууж дэмжиж буй иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Өнөөдөр /2019.11.06/ түүнийг дэмжиж буй иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэн төрийн өндөрлөгүүдэд бичсэн шаардлагыг нь албан ёсоор хүргүүллээ. Түүний бичсэн шаардлага, захидлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын туслахууд хүлээн авсан байна.

Энэ үеэр Б.Болороо шаардлагынхаа хариуг энэ баасан гараг хүртэл хүлээнэ гэдгээ хэллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
11 сар 6, 2019 19:59

Iim humuust toriin alban haagshid mash buduuleg toomjirgui handdag ni nuuts bish.

boloroo
boloroo
11 сар 7, 2019 16:15

boloo doo naashtai l handaasai. harahaar or ovdoh yum. hunii busgui ur belevserch uldeh hetsuu shuu dee. tuushdaa temtseeree. amjilt boloroo

Холбоотой мэдээ

Back to top button