Ши Жиньпин Сан Франциско хотноо газардлаа

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) чуулганд оролцохоор Сан Франциско хотноо газардлаа. Тэрбээр 2017 оноос хойш АНУ-д айлчлаагүй юм.
Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өнөөдөр ганцаарчлан уулзаж, дараа нь чуулганд оролцоно. Байден Ши хоёр өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард Индонез улсад болсон Их 20 орны уулзалтаас хойш огт бие биеэ харж уулзаагүй явсан. Ийм учраас тэд энэ удаагийн уулзалтаараа олон асуудлыг хэлэлцэх аж.

Түүнийг Сан Францискод газардахаас хоёр гаруй цагийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “APEC”-ийн 21 гишүүдэд хандаж “АНУ улс орнууд өөрсдийн замаа сонгох эрх чөлөөтэй, бараа бүтээгдэхүүн, шинэ санаа болох хүмүүс хууль ёсны дагуу чөлөөтэй явдаг бүс нутагт итгэдэг” гэж хэлсэн юм.
Блинкен БНХАУ-ыг тусгайлан дурдаж хэлээгүй. Гэхдээ түүний хэлсэн үг Хятад Энэтхэг-Номхон далайн жижиг орнуудыг дээрэлхэж, дүрэмд суурилсан журмыг үгүйсгэхийг оролдож байна гэх АНУ-ын мессежийг давтав.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.