Сан Франциско хот Ши Жиньпинийг ирэхээс өмнө орон гэргүй хүмүүсээ нүүлгэв

АНУ-ын Сан Франциско хот орон гэргүй хүмүүсийн асуудалтай. 2023 оны тайлангаас харвал тус хотод 100 мянган оршин суугч тутам 887 орон гэргүй хүн байдаг аж. Энэ нь АНУ-ын хэмжээнд Окленд, Лос-Анжелес хотын дараа орох, гурав дахь хамгийн өндөр үзүүлэлт.


Тэгвэл Сан Франциско хотын төвд байрладаг орон гэргүй хүмүүс гайхалтайгаар алга болсон байна. “New York Post”-д эх сурвалжууд хэлснээр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд зориулж хотын төвд байрласан орон гэргүй хүмүүсийг өөр бүс рүү шилжүүлсэн аж.


Хотын төвийн ойролцоо оршин суудаг Риччи Ли “Өнгөрсөн долоо хоногийн эхээр орон гэргүй хүмүүсийн майхнуудыг нүүлгэн, цэвэрлэж эхэлсэн. Бас илүү олон цагдаа байршуулжээ. Тэд Москон төв болон Ховард гудамжны ойролцоох майхнуудыг нүүлгэсэн. Үүнээс харахад Сан Францискогийн удирдлага өмнө нь майхнуудыг нүүлгэж чадах л байж. Тэд үнэхээр гар хөдөлгөх чинээ л ажиллаж байна” гэжээ.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвхөн сан франциско 5 сая хүн ( хамгийн багаар) амьдардаг гээд бодвол 100000=887 Хүн орон гэргүй амьдардаг гэж тооцвол 44,350 хүн буюу монгол улсын 1 аймгийн төвд оршин суух хүмүүсийн тоо юм байна шүү. Тэгээд орон гэргүй хүмүүсийн тоогоор америктаа 3 т ордог хот гэнэ.Манайхтай адил ядуустай орон юм биш үү.
Хятадын удирдагчдаас ихэд ичжээ дээ.Бүх юман дээр хоймор нэг гээд байгаагүй билүү.Аа аа ядуу хүмүүс , орон гэргүй хүмүүсийн тоогоороо ч нэгд юм байна.