Нийгэм мэдээ

Зурагт, wifi, цэнэглэгч, шарах шүүгээ залгаатай үедээ 3-10 Вт цахилгаан зарцуулдаг

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүйтний эрч нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна. Тиймээс 17-22 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн, онц шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ үү.

Түүнчлэн тус газраас эрчим хүч хэмнэх энгийн аргуудыг санал болгож зөвлөж байна. Жишээ нь, лед гэрэл ашиглах, ашиглаагүй гэрэл унтраах, агааржуулагч ажиллуулж байгаа бол цонхоо хаах, шүршүүрт орох хугацаагаа багасгах, угаалыг машиныг бүрэн ачааллаар нь ажиллуулж байхыг санууллаа.

Эрчим хүчний системийн 2023.11.15-наас 2023.11.21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.11.15-ны өдрийн 20.00 цагт 1419 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн бол хамгийн их импорт 2023.11.16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.

Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button