ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Хятад улс “PC” тоглоомын хориг тогтоолоо

БНХАУ-ын Засгийн газар 18-с доош насны хүүхдүүдийн онлайн тоглоом тоглох хугацаанд зааг тогтоожээ. Тодруулбал, дээрх насны хүүхдүүд оройн 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд онлайн тоглоом буюу бидний нэрлэж заншсан “PC” тоглоом тоглох хориотой болж буй аж.

Үүний дээр ажлын өдрүүдэд 90 минут, харин амралтын өдрүүдэд 3 цагаас илүү хугацаанд тоглохгүй байх тухай хуульчилсан байна. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, онлайн тоглоом нь бага насны хүүхдүүдийн бие махбодь болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.

Мөн онлайн тоглоомын зах зээл өдрөөс өдөрт өргөжин тэлж буй энэ цагт үүний ард мөнгө эргэлдэх болсон. Тоглоом тоглохын тулд тодорхой хэмжээнд мөнгө төлдөг, цахим хэрэглэгдэхүүн худалдаж авдаг байдал газар аваад буй. Энэ ч мөн холбогдох хууль тогтоомж гаргахад нөлөөлжээ. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдүүд нэг сард 200 юань (77 400 төгрөг) , 16-18 насны хүүхдүүд 400 юань (154 800 төгрөг) хүртэлх мөнгийг онлайн тоглоомонд үрж буйг холбогдох судалгааны дүн харуулсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button