Б.Болороо: Өнөөдрөөс эхлэн суултаа зогсоолоо

Нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гэж Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж буй иргэн Б.Болороотой дөнгөж сая /2019.11.12/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзсан. Тэрбээр Б.Болороог суултаа зогсоохыг хүсэж, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх ямар ч боломж байгааг судална гэсэн. Гэвч түүнийг явсны дараа Б.Болороо хэвлэлийнхэнд
“Өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутгуудаар ажилтай явж байгаад өнөөдрөөс уг асуудалд анхаарал хандуулж байна гэсэн. Мөн асуудлыг хариуцаж байгаа ЦЕГ-ын дарга Баатаржав даргатай хамт гараад ирлээ. Ер нь ээж бид хоёрын тавьж буй хоёр шаардлагыг хоёуланг нь хүлээж авч байна. Үүн дээр уг хэргийг дахин шинээр улсын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү татсан. Үүн дээр үндэслээд бүх хэргийг нарийвчлан шалгаад, ажлын хэсэг байгуулаад явъя гэлээ. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудалд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй, хөндлөнгийн оролцоотой дүгнэлт гаргуулъя гэдэг асуудал хэллээ. Ээж бид хоёрын 10 хоног доороосоо жиндэн байж суусан суултын үр дүн сайхан гарлаа. Миний харж буйгаар Ерөнхий сайд гарч ирснээрээ асуудал шийдэгдсэн гэж харсангүй. Ямартай ч эцсийн үр дүн ямар гарах вэ гэдгийг л харах үлдлээ. Харин тавьсан хоёр шаардлагыг минь хүлээж авлаа. Тиймээс би өнөөдрөөс эхлэн суултаа зогсоож байна.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ашгүй дээ 1 нь ч гэсэн анхаар�##�да аваад хэрэгийн үнэн зөв нв тогтоодгдох байх
Болороог Хүний Эрхийн төлөөлөлөөр УИХд гишүүнээр дэвшүүлэх Ард Түмний хөдөлгөөн өрнүүлье!
Generic Hydrochlorothiazide Website Cash Delivery [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Buy Diprosalic No Prescription Uk
Costo Levitra 10 Mg In Farmacia [url=http://abcialisnews.com]Cialis[/url] Acquistare Kamagra Le Mans cialis Cialis Le Moin Cher