Нийгмийн
“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг олон улсын тайзнаа тоглогдоно

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээлчид ОХУ-ын Москва хотод болж буй олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадамд “Морин хуур” хүүхэлдэйн жүжгээр оролцож байна.
Тус жүжгийг Хөхөө Намжил домгоос сэдэвлэн шинээр тайзнаа туурвиж энэ сард үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд нээлтийн таван удаагийн тоглолтыг эх орондоо толилуулсан шинэхэн бүтээл юм. Улмаар Хүүхэлдэйн театрын хамт олон монголынхоо өв соёлыг харуулсан уг бүтээлээ олон улсын үзэгчдэд сонирхуулахаар ОХУ-ыг зорилоо.
Д.Жаргалмаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.