НИЙГЭМНийгэм мэдээ

Морин хуурчдын улсын уралдаанд 137 хуурч ур чадвараараа өрсөлдөв

Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдаан Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь улсын хэмжээнд хоёр дахь удаагаа, бүсийн хэмжээнд долоо дахь удаагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд анх удаа зохион байгуулагдсан билээ.

Тус уралдаанд Улаанбаатар хотоос 5, Увс-1, Говь-Алтай-1, Өвөрхангай-1, Сүхбаатар-1, Дорноговь-2, Өмнөговь аймгийн Даланзадгад- 5, Өмнөговь аймгийн Ханхонгор-1, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 1 нийтдээ 19 сургалтын төвийн 137 оролцогч ур чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн залуу малчин Есенбай овогтой Батырханы ямаа 4 ихэр ишиг гаргажээ.Байгаль дэлхий ивээж, мал сүрэг нь түм бумаар өсөж үржиг

????

шилдгүүдээ тодрууллаа.

Бага нас:

  • Тэргүүн байр- 10,8 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай Т. Хөхтөр
  • Дэд байр- 10,7 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай Б. Бүрэнбаяр
  • Гутгаар байр- 10,6 оноогоор Өвөрхангай аймгийн М. Мижиддорж багштай Д. Жамбал
  • Тусгай байр- 10,4 оноогоор Дорноговь аймгийн М. Батзориг багштай Ч. Оргил

Дунд нас:

  • Тэргүүн байр- 12,7 оноогоор Өмнөговь аймгийн М. Энхчимэг багштай Т. Буян-Эрдэнэ
  • Дэд байр- 12,6 оноогоор Улаанбаатар хотын Хаан хуур Батгэрэл багштай З. Ирээдүй
  • Гутгаар байр- 12,2 оноогоор Өмнөговь аймгийн Э. Түмэндэмбэрэл багштай Б. Бэхболд
  • Тусгай байр- 12 оноогоор Өмнөговь аймгийн М. Энхчимэг багштай Т. Балжинням
  • Тусгай байр- 12 оноогоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Э. Мягмарсүрэн багштай Б. Ерөөлт

Ахлах нас:

  • Тэргүүн байр- 25,2 оноогоор Өвөрхангай аймгийн М. Мижиддорж багштай Ш. Мөнхбилэг
  • Дэд байр- 25 оноогоор Улаанбаатар хотын Хаан хуур Батгэрэл багштай А. Намуунаа
  • Гутгаар байр- 24,9 оноогоор Улаанбаатар хот Хан уул дүүргийн Д. Намсрайжав багштай А. Нандин-Эрдэнэ
  • Тусгай байр- 24,7 оноогоор Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Л. Мөнхбаяр багштай О. Билгүүн- Итгэл

Насанд хүрэгч:

  • Тэргүүн байр- 21,4 оноогоор Увс аймгийн Тариалан сум Б. Бямбасүрэн
  • Дэд байр- Улаанбаатар хот Хан уул дүүрэг О. Баасанбат
  • Гутгаар байр- Улаанбаатар хот Ч. Чулуунцэцэг

Хамтлаг төрөл:

  • Тэргүүн байр- 12,3 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай “Сүрэг-1” хамтлаг
  • Дэд байр- 12,2 оноогоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Ажнай” морин хуурын дөрвөл
  • Гутгаар байр- 11,7 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын М. Энхчимэг багштай “Тэмүүлэл” морин хуурын дөрвөл
  • Тусгай байр- 11,6 оноогоор Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Д. Баянмөнх багштай “Хишигтэн” хамтлаг шалгарлаа.

Уралдааны үеэр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Э. Бямбацогт МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан Б. Адьяасүрэн, А. Идэрбаяр нар Аймгийн Тэргүүний ажилтан, Өвөрхангай аймгийн Ажнай сургалтын төвийн багш Н.Мижиддорж Соёл урлаг аялал жуулчлалын залуучуудын яамны жуух бичгээр тус тус шагнагдлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button