Нийгэм мэдээ

"Цахилгааний төлбөрийн үлдэгдэлтэй бол шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахгүй"

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс хамрагдаж эхлэх юм байна. Ингэхдээ айл өрхийн 21.00-06.00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100%-аар хөнгөлдөг.

"Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК-аас "Засгийн газрын 199 дүгээр тогтоолд зааснаар шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчдийг хамруулна. Иймд цахилгааны төлбөрөө 11 дүгээр сарын 1-нээс өмнө төлж барагдуулна уу" гэж мэдээллээ.

Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг. Энэ жилийн тухайд 189,000 орчим айл өрх 30.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байгаа юм.

Гэр хорооллын айл өрхөд тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ажээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тод
Тод
10 сар 29, 2024 11:34

Төрийн төлөө амьдарч бгаа биш шөнийн тарифийг
Гэр нэртэй хорооллынхонд хөнгөлдөгөө зогсоо дараахаас боль

Холбоотой мэдээ

Back to top button