Эдийн засгийн Бизнес мэдээ

Зорилготой хуримтлал үүсгэцгээе

Өнөөдөр болж буй “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Капитрон банкнаас улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууддаа “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээ санал болгож байна. Тус бүтээгдэхүүн нь өндөр хүүтэй, хүүний татвар авдаггүйгээс гадна бусдад бэлэглэж болдог давуу талтай.  

Мөн Капитрон дижитал банкаар 3 сараас дээш энгийн хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчдадаа нэмээд нэг хувийн хүүгийн урамшуулал олгодог.  

Тогтмол хуримтлал үүсгэснээр бид санхүүгийн сахилга баттай байхаас гадна ирээдүйд үүсэж болзошгүй олон эрсдэлээс сэргийлж чаддаг. Их сургуулиа сонгох гэж буй залуу үеийнхэн, гэр бүлийнхээ аз жаргалтай дурсамжийг бүтээхээр төлөвлөж буй хосууд, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй аав, ээжүүд гээд урдаа тавьсан хүсэл, зорилгоо биелүүлэхээр зорьж буй хэн бүхэнд хуримтлалыг дадал болгох шийдлийг Капитрон банкны зүгээс санал болгож байна.

Та зорилготой хуримтлал үүсгэхээр шийдсэн бол их дүнгээр эхлүүлэх гэж өөртөө санхүүгийн дарамт үүсгэлгүйгээр хялбараар зохицуулаарай. Та яг одоо өөрийн хүссэн дүнгээр хүссэн хугацаагаараа өндөр хүүтэй хадгаламжийг Капитрон банканд нээлгэж, мөнгөн хуримтлалаа эхлүүлээрэй.  

Капитрон банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлттэй ажиллаж, банкны санхүүгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өссөөр банкны системд эзлэх байр сууриа улам бэхжүүлсээр байна. Бид 100 жилийн түүхтэй банкны салбарын 23 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй нь банк юм.  

Та дараах QR кодыг уншуулан Капитрон банкны хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button