Энтертайнмент

Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” киног шилдэг ази кинонуудын нэгээр нэрлэв

“Asian Movie Pulse” сайтаас гаргасан 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтын 22-т найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино багтжээ.

Киноны талаар тус сайтын нийтлэлч Марина Рихтер “Бараг бүхэлдээ өнгөгүй ч гэмээр, өргөн дэлгэцийн хэмжээгээр зураг авалтаа хийсэн Э.Энхбаяр зураглаачийн ажил болох “Чимээгүй хотын жолооч” кино гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн харанхуй байдалд нийцсэн түгшим уур амьсгалд үзэгчийг аваачих шиг санагдсан. А.Түвшинбаярын хүчтэй дүрслэл уг киноны хөдөлгөгч нэг хүч юм. Гол дүрийн ганцаардалдаа баригдаж, хорих ангиас гарсныхаа дараа гадаад орчинтой дасан зохицох гэж зовж байгааг нь үнэхээр гайхамшигтай харуулжээ. Ер нь тус киноны жүжигчид бүгд  чамгүй сайн, чансаатай бөгөөд зохиол сайтайгаас гадна “Амьдрал”, “Цагаан хадаг” зэрэг кинонууд дээр хамтарч байсан кино зохиолч Т.Номуунзул, Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит нэгэн бүтээл юм. Тэд дахин нэгдсэний үр дүн тун амттай болжээ” хэмээн бичсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 22, 2024 11:46

муухай ой гутам кино хйснээр монгол мандах болж дээ гэгээтэй кинл нэгч байхгүй шүү тэгэхэд хятадын орчин үеийн кино ямар гоё өөдрөг сайхан вэ

Зочин
Зочин
12 сар 22, 2024 20:28
Reply to  Зочин

Одоо Хүргэн хүү, Аман Хуур шиг кино хийгээд хүн үзэхгүй шүү дээ, хө. 21-р зуун гарчаад байна.

Зочин
Зочин
12 сар 22, 2024 20:27

Кино урлагийг дэмжих сангаас энэ кинонд зориулж хэдэн төгрөг өгсөн бэ?

Зочин
Зочин
12 сар 22, 2024 22:06

худлаа шүү. номин сайдын захи�##�гат мэдээлэл байна. сангаас санхүүжүүлсэн хэн ч хэрэггүй кино хог

Back to top button